Төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн хүмүүс Боловсролын зээлийн сангаас дипломоо авна уу. 1993-2016 оны хооронд Төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн 15 мянга орчим төгсөгчийн диплом Боловсролын зээлийн санд байна. Үүнээс:
– Засгийн Газрын 2004 оны 22 дугаар тогтоолын дагуу 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллеж төгссөн төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.
– Засгийн Газрын 2008 оны 178 дугаар тогтоолын дагуу 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг 2,8-аас дээш голч дүнтэй, эзэмшсэн мэргэжлээрээ 2-оос дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.
Дээрх 2 заалтыг бүрэн хангаагүй төгсөгч сургалтын төлбөрийн зээлээ төлж дипломоо авна. Нийт 16 тэрбум төгрөгийн зээлийн буцаалт ороогүй байгаа нь дараагийн зээлүүд хойшлох, багасах зэрэг асуудалд шууд бусаар нөлөөлж байгаа тул зээлээ эргүүлэн төлж, дараагийн суралцах дүү нартаа боломж олгоно уу.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
– Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/
– Иргэний үнэмлэх /эх хувь/
– Ажлын газрын тодорхойлолт
Энэхүү линкээр https://lavlagaa-bzs.firebaseapp.com/#/diplom – орж регистрийн дугаараараа төлбөрийн үлдэгдлийн лавлагааг харна уу.
Мэдээлэл өгөх утас: 70047009 /2-1 дотуур дугаар/

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
