Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой “ОРОЛЦОО” төслийн бүртгэл эхэлж байна. Тодруулбал, 18-34 насны, сүүлийн гурван сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй, ажилтай, орлоготой болж ирээдүйгээ өөрчлөх хүсэлтэй залуу та “ОРОЛЦОО” төсөлд төрийн үйлчилгээний цахим систем www.e-mongolia.mn сайтаар дамжуулан энэ сарын 16-22-ны өдрийн хооронд бүртгүүлэх боломжтой юм.
Төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ?
Та www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим хуудсанд өөрийн нэр дээрх гар утасны дугаар болон интернет банкны эрхээрээ нэвтэрч “ОРОЛЦОО” төсөл гэсэн цэсэн дээр дарснаар бүртгэлийн асуултууд гарч ирнэ. Цахим систем зөвхөн 18-34 насны залуучуудыг бүртгэх бөгөөд та өөрийн регистрийн дугаараа оруулан шалгах юм.
НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
