Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид 19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт залгаж байгаа иргэдийн дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.46 минут байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалт хэдэн хувьтай байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш 1.103.133 хүн I тунд, 1.014.769 хүн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2459 /20.6хувь/ жирэмсэн эх, 12-15 насны 44750 /50.3 хувь/ хүүхэд, 16-17 насны 20.401 /60.2 хувь/ хүүхэд тус тус II тунд хамрагдлаа. Астразенека вакцины III тунг зорилтот бүлгийн хүмүүст сайн дурын үндсэн дээр хийж эхэлсэн бөгөөд одоогоор 486 хүн вакцины давтан тунд хамрагдсан. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.
-Коронавирусийн шинжилгээ хаана авч байгаа вэ?
-Сургууль, цэцэрлэгийн байрыг чөлөөлж байгаатай холбогдуулан Баянгол дүүрэгт байрлах шинжилгээний цэгийн байршил өөрчлөгдсөн. Шинжилгээний цэгүүдэд 09:00-12:00 цагийн хооронд түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Байршлуудын хувьд:
- Баянгол дүүргийн “Эмүжин” төв /“Өргөө” кинотеатрын урд “Петровис” ШТС-ын баруун урд талд/
- Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэг цэгийн үйлчилгээ /100 айл “Жоби” төвийн зүүн талд/
- Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлэг /СУИС-ийн замын урд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хашаан дотор/
- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол
- Сонгинохайрхан дүүргийн 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
- Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна талбай.
-Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь “Ковид-19”-ээс гадна нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэдэг. Залуучуудад зориулсан тэтгэлэгтэй сургалт болно гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл”-ийн хүрээнд вакумжуулсан тэтгэлэгт багц сургалтыг зохион байгуулж байгаа. Уг сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг e-mongolia.mn цахим хуудас болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн зургаан салбараар наймдугаар сарын 16-22-ны хооронд бүртгэнэ. Сургалтад хамрагдаж амжилттай төгссөн залуучуудад гэрчилгээ олгох бөгөөд ажил олгогч байгууллагуудаас ирсэн ажлын байранд бэлтгэх, холбон зуучлах ажлыг зохион байгуулна. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, төсөл хөтөлбөрт бүрэн хамрагдсан залуучуудад нэг сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгоно. Тодруулбал, сургалтад бүрэн хамрагдаж төгссөн, гэрчилгээ авсан залуучуудад 500 мянган төгрөг, сургалтад бүрэн хамрагдаж төгссөн, гэрчилгээ авсан залуучууд ажлын байранд дадлагажсан бол мөн 500 мянган төгрөгийн тэтгэлэг тус тус олгоно. Хөтөлбөрт хамрагдах залуучуудад дараах үндсэн шаардлагыг тавьж байгаа. Үүнд:
- Сүүлийн гурван сарын хугацаанд ажил, хөдөлмөр эрхлээгүй
- 18-34 насны Монгол Улсын иргэн /Их, дээд сургуулийн оюутан, мэргэжлийн байгууллагын суралцагч хамаарахгүй/ байна гэж заасан байгаа.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
