Илгээлтэд,
“НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ жил энэ өдрийг НҮБ-аас “Цар тахлын дараах дэлхий ертөнцөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй, хүртээмжтэй, тогтвортой оролцоо ба манлайлал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлхийн улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах амлалт нь зөвхөн шударга ёсны асуудал бус улс орны хөгжилд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж харах болсон. Цар тахлаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарч буй эдийн засаг, нийгмийн хямрал өмнө байсан тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж байна.
Монгол Улсад нийт хүн амын 3.3 хувь буюу 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарах төрийн бодлого, эрх зүйн орчинд олон шинэчлэл хийж байна. Энэ хүрээнд цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, нийгмийн хамгаалал зэрэг салбар хоорондын уялдаа холбоог хангаж, иргэд, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны хүрээнд асуудлыг шийдвэрлэхийг чухалчилна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авах, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, нийгэм соёлын арга хэмжээнд оролцоход дэд бүтцийн хүртээмжгүй байдал манайд суурь асуудал байсаар ирсэн. Тиймээс цаашид төр засгаас гарах аливаа бодлого шийдвэр, бүтээн байгуулалтууд бүх хүнд ээлтэй хүртээмжтэй байх, төлөвлөн хэрэгжүүлэхэд тухайлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангахад анхаарах болно. Энэ бүгдийг эрх зүйн орчинд нэгтгэн Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль гаргахаар боловсруулж байна. Энэ нь ахмад настан, хүүхдээ түрж яваа эцэг, эхэд ч хамаарах өргөн утга агуулгатай байх юм.
Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооно гэж Үндсэн хуульдаа тунхагласан. Ийм нийгмийг бий болгохын тулд боловсруулж буй бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа бүртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ санаа бодлыг тусгаж, бодит оролцоог хангаж ажиллахад онцгой анхаарах болно.
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ” гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
