Эх орон нэгт, элгэн садан ахан дүүс, эрхэм хүндэт монголчууд аа,
Та бүхэндээ “Буян үйлдэгч” хэмээх бэлгэ дэмбэрэлийн тодотголтой усан бар жилийн Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний мэндчилгээг айлтган барья.
Энэхүү мэндчилгээг малчин залуустайгаа хамт, хөдөөгийн уудам, сүргийн бэлчээрээс монгол түмэндээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.
Улиран одож буй үхэр жил монголчууд бидэнд үр өгөөж, хишиг буянаа хайрлалаа. Бас цар тахлаас үүдэлтэй сорилт эрсдэл дагуулсан он болж үлдэж байна.
Дэлхий даяар уналт, уруудалт нүүрлэсэн энэ цаг үед Монголын маань эдийн засаг 2021 оны 3-р улирлын байдлаар 3.6 хувь өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 29.6 их наяд төгрөгт хүрлээ. Оны эцэст экспортын орлого түүхэндээ анх удаа 9.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Малчин түмний минь хөдөлмөр зүтгэлийн үр шимээр мал өсөж, 67.3 саяд хүрлээ. Буянт малын эзэн малчдын маань эгнээ 6600-гаар өргөжиж, 305.4 мянга болжээ. Тариаланчид маань 614.5 мянган тонн үр тариа хураан авсан нь өмнөх оноос 42.8 хувь өсчээ. Түүнчлэн 1.7 сая тонн хадлан бэлтгэсэн нь 2020 оныхоос 45.1 хувь өссөн дүн юм.
2020 онд огцом агшсан эдийн засаг 2021 онд өссөн үзүүлэлттэй гарч байгаа нь Монголын ард түмэн төр, засагтайгаа сэтгэл зүтгэл нэг байж, КОВИД-ийн нөлөөг сөрж чадсаны үр дүн мөн. Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого, шийдвэрийг УИХ, Засгийн газраас цаг алдалгүй авч хэрэгжүүлсний үр дүн ийнхүү гарч байна.
Усан бар жилд монголчууд бид цар тахлын цаг үеийг даван туулж, улмаар “Шинэ сэргэлт”-ийн замаар замнах болно. УИХ, Засгийн газраас дэвшүүлж буй энэ бодлого Монгол Улсаа тогтвортой өсөлт, үсрэнгүй хөгжилд хүргэх цоо шинэ ирээдүй байх болно.
Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэлээ тууштай хэрэгжүүлсэн нэг жилийг үдлээ. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах Шүүхийн тухай багц хуулийг баталж, хүний эрхийг эн тэргүүнд эрхэмлэх бодлогын хүрээнд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ази тивд анх удаа батлан гаргалаа.
Парламентын шинэчлэлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг баталж, сонгодог парламентын хөгжлийн нэгэн шинэ үеийг эхлүүллээ.
Цагаан сарын босгон дээр ахмадуудынхаа тэтгэврийг нэмж чадсандаа баяртай байна. Азай буурлуудын маань тэтгэвэр 15 хувиар нэмэгдэж, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500.0 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 400.000 төгрөг боллоо.
“Оюутолгой ордын үр ашгийг дээшлүүлэх тухай” УИХ-ын тогтоол төр, засгийн нэгдмэл чармайлтын үр дүнд амжилттай хэрэгжиж, тус ордын Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Дубайн гэрээг бүрмөсөн цуцаллаа. Гүний уурхайн бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ. Уурхай ашиглалтад орох хүртэлх зардлыг “Рио Тинто” компани бүрэн хариуцахаар боллоо.
2023 оны эхний улиралд гүний уурхай ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд орох өндөр технологийн уурхайтай болж, улсын эдийн засаг, төсөвт орох өгөөж дор хаяж 3 дахин нэмэгдэнэ.
Улсаа өөд татах, иргэдээ сэтгэл дүүрэн байлгах төр, засгийн бодлого ийнхүү урагштай байгаад сэтгэл нэн таатай байна. Шударга нийгэм, хариуцлагатай төр, чинээлэг иргэн бүхий улсыг цогцлоож, Монголоо сэргээн мандуулах Та бидний хамтын хичээл зүтгэл сайн сайхан ирээдүйд тун удахгүй хүргэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
“Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд Монгол эх орон, монгол түмний минь заяа буян тэгш, өлмий өнө бат оршиж, элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморь бадрангуй байхын өлзийт ерөөлийг өөд өөд нь дэвшүүлэн барья.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
