Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймгийн газар тариалах эрхлэгчид, идэвхтэн, байгаль хамгаалагчид, ойн аж ахуй эрхлэгчид чууллаа. Нэгдсэн чуулганаар Ховд аймагт үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, ойжуулалт, нөхөн сэргээлт, судалгааны үр дүн, сургамж зэргийн талаар илтгэл сонсож, хэлэлцэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганыг нээж үг хэллээ.
Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Монгол Улсын оруулах томоохон хувь нэмэр бөгөөд экосистемээ сэргээх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэж, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах зэрэг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтойг хэлэв.
Мөн үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэхдээ автозамыг элсний нүүдлээс хамгаалах, ажлын байх нэмэгдүүлэх, усжуулалтын системтэй болох, ургамал хамгааллын бодис, бордоо үйлдвэрлэх зэргээр бусад салбартайгаа уялдуулах нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.
Ховд аймаг ирэх 10 жилд 20 сая мод тарьж, жимс, жимсгэний мод үржүүлгийн талбай байгуулан, шинээр 20 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд байна.
Тухайлбал жил бүр 3,000 га-гаас дээш талбайн 80 хувьд нь улиас, бургас, хайлаас, шар хуайс зэрэг мод, 1 0 хувьд нь жимс, жимсгэнэ, 10 хувьд нь төрөл бүрийн ногоо, бут сөөг, малын тэжээлийн ургамал тарих юм.
Сум бүр жилд гурваас доошгүй га талбайд мод тарьж, усалгааг цогцоор нь шийдвэрлэн, тус бүр хоёр га мод үржүүлгийн талбайтай болох зорилт тавьжээ. Аймаг жил бүр 50-иас доошгүй хүнийг сургаж бэлтгэх, шон, төмөр тор, бордооны жижиг үйлдвэрийг хөгжүүлэх, худаг, хөв цөөрөм байгуулах, тарьж ургуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулах зэргийг төлөвлөгөөндөө тусгасан байна.

Ховдчууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд агро-ойн шинэлэг шийдлүүд, туршлагуудыг нутагшуулах, залуусыг түлхүү татан оролцуулах чиглэлд анхаарна гэдэгт итгэж байгаагаа Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж хэлэв.
Ховд аймаг ойн сав бүхий газарт нөхөн сэргээлт хийх, үр тарих 40 мянган га газрын нөөцтэй. Мөн Их говийн дархан цаазат газрын Б бүсэд заган ойг нөхөн сэргээх, заг тарих 100-аас дээш газар, газар тариалангийн салбарт хуримтлуулсан туршлага, ажиллах хүчний нөөц байгааг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав илтгэлдээ дурдав.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон холбогдох байгууллага, эрдэмтэн судлаачид, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна.
Цаашид үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан нэгдсэн төлөвлөгөө, хэрэгжүүлэх замын зургийг гаргах юм.


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
