Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Усны салбарын тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт эрдэмтэд, мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтыг нээж хэлсэн үгэндээ мод тарих, ойжуулах нь зөвхөн ойн салбарынхны үүрэг биш. Ургамал, ус, хөрс, бичил уур амьсгал судлал, хөрс хамгаалал зэрэг олон салбар, төр засаг, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн идэвхтэй оролцоотой ажил гэдгийг тодотгов.
Мөн ойн нөөцийг хамгаалах, ойжуулахын тулд нэн түрүүнд усжуулалт, усан хангамжийг шийдвэрлэх шаардлагатайг хэлэв.
Тэрбумаар тоологдох мод тарьж ургуулахад жилд 300-500 сая шоо.метр ус шаардлагатай гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргасан байна. Энэ нь гол мөрний усны нийт урсацын нэг орчим хувийг ашиглана гэсэн үг.
Тодруулбал, улсын хэмжээнд жилдээ ашиглаж байгаа 590 сая шоо.метр усны хэмжээг 50-80 орчим хувиар нэмэгдүүлэх төлөв гарсан байна. Энэ нь усны нөөц ховор манай орны хувьд бага биш хэмжээ юм.
Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мод тарих, ойжуулахад шаардагдах усны хэрэгцээг шийдвэрлэхдээ:
- Ойн санг нэмэгдүүлэх, ойжуулалт хийх талбайг сонгохдоо нэн тэргүүнд урьд өмнө нь ойтой байсан гол, нуурын эрэг, татмын ойг нөхөн сэргээх, байгалийн ойн талбайн тархалтыг нэмэгдүүлэх;
- Хуримтлуулсан ус, цасыг усалгаанд ашиглах, биологийн болон техникийн арга, хэрэгслээр хөрсний чийгийн ууршилтыг багасгах;
- Хөв, цөөрөм, усан сан, хиймэл нуур байгуулах, усанд хэмнэлттэй дуслын, хөрсөн дотроос нэвчүүлэх зэрэг усалгааны арга технологи, тоног төхөөрөмж ашиглах, аливаа санал, санаачилгыг бүх талаар дэмжих;
- Үйлдвэрийн болон ахуйн хэрэглээний бохир усыг цэвэрлэж ашиглах;
- Гадаргын усыг хангай, төвийн бүсээс говийн бүсэд шилжүүлэн үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуй, ойжуулалтын усан хангамжийг шийдвэрлэх төслүүдийг хугацаа алдалгүй хэрэгжүүлэх зарчим баримтлахыг чиглэл болголоо.


Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
