УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Ким Ён Жү-г хүлээн авч уулзлаа.
Үндэсний Ассамблейн гишүүн Ким Ён Жү нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан төдийгүй бүс нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг олон талт чиглэлээр өргөжүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллыг онцгойлон дэмжиж ажилладаг байна.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын хүрээнд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, тэдний мэргэжлийн болон удирдан манлайлах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөжээ. Мөн тодорхой зорилтот сэдвийн хүрээнд нэгдсэн сургалт зохион байгуулна гэдгээ уулзалтын үеэр тэмдэглэлээ.
Уулзалтаар талууд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг дэвшилтэт хэлбэрээр улам өргөжүүлж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ урсгалуудыг эхлүүлэхэд харилцан дэмжиж ажиллахаа санал нэгтэй илэрхийлсэн юм.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газрын харьяа Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлагийн (KOTRA) Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Мин Сон Мү эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал бодлоо хуваалцав. Тухайлбал, Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг холбох, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх боломжтой гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улстай ах дүүсийн харилцааг хөгжүүлж, манай улсын эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжин хамтран ажиллах санаачилга гаргаж байгаад талархал илэрхийлээд бүхий л талаар дэмжин ажиллахаа тэмдэглэсэн.
Уулзалтын үеэр БНСУ-ын нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, сүүлийн үеийн технологи, шийдлүүд, харьцуулсан судалгаа, мэдээллийн талаар “RHP” группийн төлөөлөл танилцууллаа. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах шийдлүүдийн нэг LRT буюу хөнгөн галт тэрэгний давуу тал, онцлог, бүтээн байгуулалтын шинэлэг технологи болон бусад асуудлын талаар ярилцав.
Уулзалтад УИХ-ын Тамгын Парламентын сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, БНСУ-ын Засгийн газрын харьяа Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлагийн (KOTRA) Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга Мин Сон Мү болон тус улсын барилга, дэд бүтэц, нийтийн тээврийн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
