Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.
УГ МЭНДЧИЛГЭЭНД:
“Монголчууд бид эрт дээр үеэс төр улс, төрөлх нутаг, түмэн олноо нэгдмэл санаа, нэгэн зориг, эвийн хүчээр хамгаалж ирсэн төрт ёсны түүхэн уламжлалтай ард түмэн билээ.
Энэ түүхэн уламжлалыг нэр төртэй үргэлжлүүлж, улс орныхоо аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ард иргэдийнхээ эрүүл саруул, элбэг хангалуун, энх амгалан амьдралын төлөө он удаан жил чин сэтгэл, мэргэн ухаан, мэдлэг чадвараа дайчлан зүтгэж ирсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, үе үеийн тэргүүн, гишүүд, нарийн бичгийн дарга, ахмад ажилтнууд болон өнөөгийн Ажлын алба, Стратегийн судалгааны хүрээлэн, шинжээчийн хэсгийн эрдэмтэн, судлаачдад 30 жилийн ойн баяр хүргэж, ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Үндэстний үнэт зүйлсээ нандигнан хадгалах, төр улсынхаа язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдлэх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үндсийн үндэс юм.
Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд, улс орны үндэсний аюулгүй байдал, эх оронч үндэсний үзэл, эв нэгдэл ямагт бүхнээс дээгүүр эрэмбэлэгдэх ёстой гэдгийг энэ тэмдэглэлт өдөр түмэн олондоо сануулах байна.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хадгалан хамгаалахын төлөө, бүх хүч чадал, мэдлэг боловсролоо зориулан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн, өнөө үед зүтгэж байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамт олон болон Монголын ард түмэндээ түүхт ойн өдрийг тохиолдуулан дахин чин сэтгэлийн баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.
Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
