Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ Хэрлэн сумын нутагт хэрэгжих “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан” төслийн явцтай танилцлаа.
Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Засгийн газар хамтран хүнсний ногооны 700 га талбайг усжуулахаар 2019 оноос судалгаа хийсэн бөгөөд хоёр жилийн дараа ашиглалтад оруулах юм.
Төсөл хэрэгжсэнээр сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрэх, хүнсний ногооны тариалах талбайн болон хураан авах ургацын хэмжээ одоогийнхоос 5-6 дахин нэмэгдэх, тариалах таримлын төрөл зүйл нэмэгдэх, шинэ таримал сортуудыг нутагшуулах, Чингис хот болон ойрын сумд, Дорнод, Сүхбаатар аймагт бүтээгдэхүүнээ нийлүүлэх, хүнсний нарийн ногооны үр үйлдвэрлэх боломж бүрдэнэ.
Төслийн дараах тариалалт хийхийн тулд хөрс боловсруулахаас эхлээд тариалах, ургалтын үеийн арчилгаа, хураалт хийх 100 мориноос дээш хүчин чадалтай трактор, иж бүрэн техник, тоног төхөөрөмж шаардлагатай байна.
Хэрлэн сумын хувьд 60 га талбайд төмс, 36 га талбайд 13 аж ахуйн нэгж, байгууллага, хоршоо, нөхөрлөл, 15 иргэн хүнсний ногоо тариалж байна.
Тариаланчид Чингис хотын хүн амын төмсний 57, хүнсний ногооны 28 хувийг хангадаг бөгөөд одоогийн тариалж байгаа талбайг төмсөнд 50 га, хүнсний ногоонд 90 гаруй га талбайгаар нэмбэл дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой юм.
5,854 м.кв талбай бүхий 76 ширхэг зуны хүлэмж, 680 м.квт талбай бүхий зургаан ширхэг гурван улирлын хүлэмжинд тариалалт хийж байна.
1,195 тн ургац хадгалах зоорьтой боловч 250 тн-ын зоорийг нь ашиглах боломжгүй учир нийт ургацын 65 хувийг хадгалдаг. Ургацаа бүрэн хадгалахад 1,000 тн, орон нутгийн хэрэгцээг хангах хэмжээний тариалалт хийхэд 3,000 тн–ын зоорь шаардлагатай байгаа тухай тариаланчид ярилаа.
Цаашид төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг даатгалтай болгох, өрхийн хэрэгцээнд үнэ төлбөргүй олгодог 0,1 га талбайн хэмжээг нэмэгдүүлэх, тариалангийн бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, төрөөс тогтвортой үнийн бодлого баримтлах зэрэгт анхаарах хүсэлт гаргалаа.
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Дундын техник үйлчилгээний төвтэй болгох зорилтын эхлэл болгож Хэрлэн сумын ногоочдод 32 морины хүчтэй хоёр трактор хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн “Хэнтий тариалан” ХХК-ийн “No-till” буюу нөхөн сэргээгдэх технологийг 2014 оноос туршиж байгаа ажлын явцтай танилцлаа.
Тус компани га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, талбайн ашиглалтын сайжруулж сэлгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, га талбайн зардлыг багасгах, ургамал хамгааллын бодис-гербицидын хэрэглээг бууруулах, эко хүнс үйлдвэрлэх технологи бий болгохыг зорьж байна.
Технологи нэвтэрснээр нэг га-гаас дунджаар 25 центнер үр тариа хураан авах боломжтой. Энэ технологийг Хэнтий аймгийн сумд төдийгүй Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Дархан, Сэлэнгэ аймагт нэвтрүүлж, туршилт хэлбэрээр тариалж эхэлжээ.


Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
