Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
- Ардын уран зохиолч Тангадын Галсан;
- “Анхтамир” ХХК-ийн захирал, Гавьяат тээвэрчин Шаравын Норовсамбуу;
- Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Гавьяат холбоочин Дахын Готов нарт хүртээв.
АРДЫН БАГШ ЦОЛЫГ:
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн зөвлөх профессор, Төрийн шагналт, Гавьяат багш Дарийн Содномдорж;
- Улсын драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Найдангийн Ганхуяг;
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
- Уртын дуучин Чойжилын Намжил;
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Байдраг консалтинг” ХХХК-ийн гүйцэтгэх захирал Лувсанбалжирын Шар;
- “Витафит Инвест” ХХК-ийн гүйцэтгэх захирал Содномын Жаргалсайхан;
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн зөвлөх, доктор, профессор Жавхлангийн Бямбаа;
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Үй цай” сургуулийн захирал Дугаржавын Цэцэгмаа;
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Төр, захиргааны ахмад ажилтан Тогмидын Гантөмөр;
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:
- Барилга угсралт, материал үйлдвэрлэлийн “Батс-Өргөө” ХХК-ийн ерөнхий захирал Жанцангийн Баярсайхан;
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- Фридрих-Эбертийн сангийн хөтөлбөрийн менежер Чогдонгийн Оюунгэрэл;
- Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа;
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- Хөгжмийн зохиолч, продюсер Бадар-Ууганы Наранзун;
- Улсын филармонийн “Морин хуур” чуулгын удирдаач, морин хуурч Дэлгэрсайханы Түвшинсайхан;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академийн дэд профессор Сандуйжавын Энхсайхан;
- Улсын филармонийн “Морин хуур” чуулгын морин хуурч, хөөмийч Нэргүйн Ашит;
- Үндэсний урлагийн их театрын бүжигчин Мягмарын Бямбаа;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- “Өгөөж-Чихэр боов” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн технологийн ажилтан Тулгын Оюунчимэг;
- Улсын филармонийн гоцлол дуучин Намнансүрэнгийн Наранбаатар;
- Монголын Хүүхдийн ордны захирал Бямбабаатарын Цэнгэлмаа;
- “Тавантолгой түлш” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Зүүн бүсийн үйлдвэр хариуцсан захирал Батсайханы Жигжид;
- Төрийн тусгай хамгаалалтын газрын үйлчилгээний ажилтан Доржготовын Алтантүлхүүр;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан Нямцэрэнгийн Мандах;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт Буяагийн Бүжинлхам;
- “Талын хишиг майнинг” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Очирсүхийн Хонгор нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөж, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэв.









Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
