Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
- Монголын концертын төвийн тэргүүн, Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаа;
- Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын малчин, Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Доржсүрэнгийн Шоовой;
- Сэлэнгэ аймгийн “Ой ан төв” үйлдвэрийн газрын дарга асан, Ойн гавьяат ажилтан Баттөмөрийн Жамсран;
АРДЫН БАГШ ЦОЛЫГ:
- Монгол Улсын Их сургуулийн зөвлөх профессор, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Ойдовын Лхагваа;
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
- Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн зөвлөх инженер Аюушжавын Юмжээ;
- “Хаан шаглаа” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч, захирал Цэрэнлхамын Батжаргал;
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ:
- Ахмад багш Гаваагийн Оюун;
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:
- Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Асхарын Муратхан;
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
- “Энэрэл” дээд сургуулийн багш, халдвар судлаач, хоол зүйч эмч Дамдиндоржийн Бат-Очир;
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:
- Д.Нацагдоржийн болон Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Доржзовдын Энхболд;
- Улаанбаатар радиогийн ерөнхий захирал Уртнасангийн Булган;
- “Арт Эрдэнэ” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн уран дархан, мастер дархан Төмөрбаатарын Төмөрсүх;
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛЫГ:
- Төр, засгийн үйлчилгээний авто баазын жолооч Баянжаргалын Очирбал;
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛЫГ:
- “Буянт-Ухаа” спортын ордны захирал, Олон улсын хэмжээний мастер Лодойн Энхбаяр;
ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
- “Монхангай” группын ерөнхийлөгч Сэрээнэндагвын Сэргэлэн;
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛЫГ:
- Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Цэрэннадмидын Түмэнжаргал;
- “ДОЗ” энтертайнментын захирал, жүжигчин Шадавын Доржсүрэн;
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛЫГ:
- Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, их эмч Мөрнэрэнгийн Тунсаг;
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:
- “Боржин суварга” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал, сийлбэрч Жамбалын Түвшинжаргал нарт хүртээж;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- “Art line” нэгдлийн тэргүүн, жүжиг, киноны зохиолч, найруулагч Соёлтын Баярсайхан;
- “Хан Хужирт” амралт, рашаан сувиллын цогцолборын хангамжийн мэргэжилтэн Агийвын Итгэл;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- “Эрчим хүчний барилга угсралтын трест” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн технологич инженер Баасангийн Отгонбаяр;
- “Эрдэнийн гоёл” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Баасанжавын Туул;
- “Монголын хөрөнгийн бирж” Төрийн өмчит хувьцаат компанийн Захиргаа, санхүүгийн газрын захирал Нинжийн Дөл-Эрдэнэ;
- “ГТБ трейдинг” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий технологич Цээпэлийн Төгсөө;
- Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Зундуйн Гантогоо;
- “Тавантолгой түлш” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүнс хангамжийн эрхлэгч Ухнаагийн Оюунбаяр;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- “ОБ Пластик” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барилга үйлдвэрлэлийн ажилтан Элдэв-Очирын Баярбат;
- Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга Мавагийн Чадраабал;
- Төрийн орон сууцны корпорацийн Төслийн хэрэгжилт, хяналтын хэлтсийн дарга Лосолын Мандахнаран нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөж, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэв.







Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
