Тайландын Дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацын яам болон Тайландын Үндэсний шинжлэх ухааны музейгээс жил бүр зохион байгуулдаг “Шинжлэх ухаан, технологийн яармаг”-т Монголын үндэсний оньсон тоглоомын үзүүлэнг дэлгэв.
“Тайландын шинжлэх ухаан, технологийн яармаг” нь тус улсын оюутан, сурагчид болон шинжлэх ухаан, боловсролын байгууллагын дунд өргөн дэлгэрсэн, Зүүн Өмнөд Азийн бүс нутагт зохион байгуулагддаг томоохон арга хэмжээ юм. Энэ жилийн яармаг нь “Урлаг, шинжлэх ухаан, инновац ба тогтвортой нийгэм” сэдвээр зохион байгуулагдаж байна. Энэхүү үйл ажиллагаанд Тайландын боловсрол, судалгааны байгууллага болон гадаадын зарим улсын боловсролын байгууллагаас оролцож байна. Энэ сарын 13-21-ний өдрүүдэд үргэлжлэх уг үзэсгэлэн яармагийг цар тахлын улмаас ойролцоогоор 200 мянга гаруй оюутан, сурагч үзэж сонирхоно гэсэн тооцоо гарчээ.
Яармагт тавигдсан Монголын олон төрлийн оньсон тоглоомыг “Оюун ухааны олон улсын музей”-г үндэслэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзий урлажээ. Эдгээр тоглоомыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрөгч 6 дугаар сард Тайландын Үндэсний шинжлэх ухааны музейд зочлох үеэрээ хандивласан юм.





Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
