Их Британийн Империал Коллежийн профессор Петер Опеншаув 2022 оны 10 сард “The Guardian” сонины өгсөн ярилцлагадаа “Сүүлийн гурван жилд хүүхдүүд томуу, томуу төст өвчний халдвараар харьцангуй бага өвдсөн нь дархлааны зүгээс хүчтэй хариу урвал үзүүлэх чадварыг сулруулсан. Тийм учраас энэ жил томуу, томуу төст өвчин дэлхий дахинд өсөх гол шалтгаан болж байна гэж үзэж байна.” хэмээжээ. Их Британи зэрэг улсад томуу, томуу төст өвчний халдвар авч эмнэлэгт хандаж буй иргэдийн дийлэнх нь 0-5 насныхан болон ахмадууд байна. Учир нь иргэд амны хаалтаа зүүхээ болих, хүн хоорондын зайгаа барихаа больж, гараа угаах заншилаа орхисон. Мөн улирлын томуу, томуу төст өвчнөөр ойрд өвдөөгүйгээс дархлаа суларсантай холбоотой гэж үзэж байна.
Мөн тэрээр яагаад намар, өвлийн улиралд томуу, томуу төст өвчлөл ихэсдэг талаар тайлбарлахдаа “Гадаа хүйтэрснээс болж hypothermia буюу биеийн температур унаж, дархлааны эсүүд халдварын эсрэг үр дүнтэй ажиллах чадвар буурдаг. Мөн агаарын чийг буурсанаар хамрын салстнаас авахуулаад амьсгалын дээд замын салст хуурайшиж, тэнд байх дархлааны эсүүдийн хамгаалах чадвар буурдаг нь халдварт өртөх нэг шалтгаан болдог. Намрын улиралд дэлхийн дийлэнх оронд хичээл ба цэцэрлэг эхэлдэг нь мөн олон хүүхэд халдвар авах эрсдэл үүсгэдэг байна.” гэдгийг онцолжээ.
Үүнээс гадна АНУ-д хүйтний улирал эхэлсэнээс хойш томуу, томуу төст өвчний тохиолдол эрс нэмэгджээ. Тус улсын томуу, томуу төст өвчлөлийн тандалтаас харахад 0-5 насны хүүхдийн томуу, томуу төст өвчлөлийн эмнэлэгт хэвтэлт эрс нэмэгдэж, эмнэлгийн орны ачаалал дүүрчээ. Мөн энэ төрлийн өвчнөөр нас барсан иргэдийн 80 хувь нь томуугийн вакцин хийлгээгүй байгааг анхааруулсан байна.
Тэгвэл Монгол Улс дахь томуу, томуу төст өвчний өнгөрсөн долоо хоногийн тоон үзүүлэлтийг харвал тус өвчнөөр өвдсөн иргэдийн 87,6 хувийг 15, үүнээс 60,4 хувийг дөрөв хүртэлх насны насны хүүхэд эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 5-9 хүртэлх насныханд 1,4 хувиар нэмэгдэж, бусад насны бүлэгт 0,2-0,7 хувиар тус тус буурсан байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 91,4 хувь нь 15 хүртэлх, үүнээс 78,9 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд байна. ХӨСҮТ тандалытн мэдээнээс харахад хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг томуугийн А, В хүрээний вирусын тархалт баг ба харин томуу төст энтеровирус, бока вирус синцитал вирус орчилд байна.
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ:
- Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
- Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
- Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
- Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх
- Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх
- Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
- Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх
- Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
- Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших
- Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэх юм.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
