Өнөөдөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, вакцинжуулалтад хэрхэн хамрагдах болон томуу, томуу төст өвчний үед дэлгэсэн орны зохион байгуулалтын талаар танилцууллаа.
Одоогоор амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчин оношлогдож байгаа аж. Мөн хүүхдийн тасгуудад хэвтэн эмчлүүлэгсдийн 60 гаруй хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа нь өмнөх долоо хоногоосоо нэмэгдсэн үзүүлэлт юм. Түргэн тусламжийн дуудлага ч мөн нэмэгдсэн бөгөөд нийслэлийн түргэн тусламжийн дуудлагын 60 орчим хувь нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой байгааг албаныхан мэдээллээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Ц.Билэгтсайхан энэ үеэр “Энэ жил хоёр эх үүсвэрээс 500 гаруй мянган хүн тун томуугийн эсрэг вакциныг авахаар төлөвлөсөн. Энэ удаад 1-5 насны 214,000 хүүхэд, 42,200 жирэмсэн эх, 65-аас дээш насны, архаг хууч өвчтэй 218,000, эрүүл мэндийн ажилтан болон бусад мэргэжлийн байгууллагын ажилчдад томуугийн вакцин хийхээр төлөвлөгдсөн. 21 аймагт бүрэн түгээгдсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 2540 хүүхэд, 13 жирэмсэн эх, 65 насны 942 хүн, эрүүл мэндийн байгууллагын 852 ажилтан томуугийн вакцинд хамрагдсан байна. Вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгүүдийн вакцины нэгжээр дамжуулан хийхээс гадна 2-5 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулахын тулд асран хамгаалагчаас зөвшөөрөл авч, цэцэрлэгүүд дээр хийж байна.” хэмээлээ.
Үүнээс гадна Томуугийн Үндэсний Төвийн дарга, доктор А.Бурмаа “Томуу, томуу төст өвчөөр оношлогдож буй хүмүүсийг насаар нь ангилбал, 90 орчим хувь нь 0-15 насныхан. Тэдний 60 гаруй хувь нь 0-4 насныхан бөгөөд 5-9 насныхны дунд ч өвчлөл нэмэгдэж байгаа. Харуулдан тандалтын нэгжүүдээс ирүүлсэн сорьцуудад энтеровирус, бокавирус, реновирус, синцитиаль вирусүүд давамгайлж байна. Энтеровирусээр бага насны хүүхдүүд голчлон өвдөх магадлалтай ба халуурах, хоолой, хэвлийгээр өвдөх, суулгах, толгой өвдөх шинж илэрнэ.
Бокавирусээр залуус өвдөх эрсдэлтэй, амьсгалын доод зам буюу уушги гэмтэх, хоол боловсруулах эрхтнийг гэмтээдэг, ханиалгах, халуурах, найтаах, нусгайрах, бөөлжих шинж давамгайлдаг бол реновирус нь жилийн туршид хүн амын орчилд байдаг, хавар болон намрын цагт идэвхжил нь нэмэгддэг. Хамар, хоолойн салст хавагнаж, дунд чихний үрэвсэл болох зэрэг эрсдэлтэй байдаг. Харин синцитиаль(Respitatory syncytial virus)-д сүүлийн жилүүдэд анхаарлаа хандуулж байна. Энэ нь хоёр хүртэлх насныхан өвдөх магадлал өндөр. Хэв шинжийн хувьд томуугийн А, Б хүрээний вирустэй адил төстэй байдаг” гэдгийг онцолж байлаа.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
