Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын баримталж буй байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм.
Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Шарм Эль–Шейх хотын “International Congress Center” хурлын төвд хүрэлцэн ирэхэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль-Сиси, Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтан авлаа.
Ерөнхийлөгч мөн гадаадын улсуудын төр, засгийн тэргүүн нарын хамт Дээд түвшний уулзалтын нээлт болон нэгдсэн хуралдаанд оролцов.
Мөн өдрүүдэд Шарм Эль-Шейх хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцын Талуудын 27 дугаар бага хурлаар “Дасан зохицохуй, алдагдал, хохирлыг бууруулах”, “Уур амьсгалын санхүүжилт”, “Хүлэмжийн хийг сааруулах”, “Ил тод байдлыг сайжруулах”, “Шинжлэх ухаан, ахиц дэвшлийг үнэлэх”, “Ажиглагч байгууллага болон гишүүн бус оролцогч талуудын оролцоо” зэрэг асуудлыг онцлон хэлэлцэнэ.
Бага хурлыг даргалагч Арабын Бүгд Найрамдах Египет Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хүн төрөлхтнийг хамгаалж, холбогдох хэлэлцээрүүдийн хүрээнд зоримог, тууштай арга хэмжээ авахыг уриалж байна.
Үүний зэрэгцээ энэ бага хурал нь мэтгэлцээнээс илүүтэй хэрэгжилтэд төвлөрч, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтын чармайлт гаргах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гол арга зам гэж үзэж байгаа юм.
Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмэр оруулахдаа аялал жуулчлалын болон археологийн байгууламжийн үр ашгийг байгаль орчинд ээлтэйгээр нэмэгдүүлэхийг зорьж, ногоон шилжилтийг чухалчилж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдлыг хэлэлцдэг, хамтын гарц шийдэл олох гол индэр болсон Талуудын бага хурлыг 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд цар тахлаас шалтгаалан 2020 онд өнжсөн байна.
Сүүлийн жилүүдэд болж буй Талуудын бага хурлаар Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн механизмуудын үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг урьдчилан сэргийлэх уян хатан бодлого, уур амьсгалд дасан зохицсон, хохирлыг бага түвшинд барих дэд бүтэц, хөдөө аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх, нүүрсний эрчим хүчээс татгалзах, гамшгийн эрсдэлийг бууруулах, технологи, ил тод байдал, чадавхыг бэхжүүлэх зэрэгт голлон анхаарч иржээ.
Нэгдсэн үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцыг 1992 онд Рио де Жанейро хотноо болсон байгаль орчны асуудлаарх дээд түвшний уулзалтаар баталсан. Монгол Улс уг конвенцыг 1993 онд соёрхон баталсан юм.



Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
