Улаанбаатарт хүчтэй аадар бороо орж, зарим байршилд зам эвдэрсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо буюу Уулын замын Богины амын харалдаах байршилд газар дээр нь ажиллалаа. Уг байршилд үерийн улмаас авто зам эвдэрч, мөн нурах эрсдэл үүсээд буй.
Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Энэ байршилд ус зайлуулах системийг хааж барилга барьсны улмаас ус хальж, далангийн бэхэлгээг сэтэлсэн, авто зам эвдэрсэн. Дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон холбогдох албаныхан ажиллаж, замын эвдрэлийг засаж байна” хэмээлээ.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан:
-Өнөөдөр орсон борооны улмаас Богинын амын харалдаа авто зам эвдэрч, нурах эрсдэл үүссэн. Замын эвдрэлийг засах ажил өнөө шөнө үргэлжилнэ. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч буй. Хан-Уул дүүргийн хэмжээнд 48 барилга руу ус орсон, одоогоор есөн помпоор соруулж байна. Цаашид помпын тоог нэмнэ. Ер нь бороо их орсон үед Туул голын эрэг дагуу барьсан барилгуудын зоорийн давхар руу ус нэвчих нь ихэссэн гэсэн юм.
Нөхцөл байдлыг тогтворжуулах арга хэмжээ яаралтай авч, цаг үеийн мэдээллийг шуурхай хүргэн ажиллахыг Хотын дарга холбогдох албаныханд үүрэг болголоо.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
