Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нуруунаас усжих Туул, Сөгнөгөр, Улиастай, Хангай нурууны Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-45 см нэмэгдсэн байна.
Хэнтий нуруунаас усжих Хараа гол /Дархан хот/, Ерөө /Ерөө сум/ Хэрлэн гол /Өндөрхаан сум/ орчимд үерийн түвшинг 5-45 см, Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/, Хангай нурууны арын Онги гол /Сайхан-Овоо/ Хөгшин-Орхон гол /Хархорин/ орчимд үерийн түвшинг 10-20 см тус тус давсан хэвээр байна.
Харин Хангай нуруунаас усжих Орхон гол /Орхонтуул/, Хэнтий нуруунаас эхтэй Туул гол /Лүн сум/, Сөгнөгөр гол, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 20-30 см даван үерлэсэн хэвээр байна.
Маргааш буюу 7 дугаар сарын 25–нд Туул гол Алтанбулаг сум, Бэлтэс гол Баянзүрх сум орчмоор 10-45 см нэмэгдэх төлөвтэй байна. Мөн нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай бороо орно.
Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
