Үер усны гамшигт өртсөн Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны гэр оронгүй болсон хүүхэд, гэр бүлийн тоог нэгтгэн, нөхцөл байдлын үнэлгээг хийн ажилласан талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээ ирүүллээ.
Өнөөдрийг хүртэл 100 орчим иргэн өдрийн үйлчилгээ, 61 иргэн түр орогнох байранд хоноглох үйлчилгээнд хамрагдсаны 30 хувь нь хүүхэд байна.
127-р сургуульд байрлах түр хамгаалах байранд Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйчид ээлжлэн ажиллаж, өчигдөр оройны байдлаар үерт өртсөн 200 гаруй иргэнд анхан шатны зөвлөгөө, мэдээлэл, 10 иргэнд сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээг ганцаарчилсан хэлбэрээр үзүүлээд байна.
Өнөөдөр 127 дугаар сургууль дээр ажиллаж байгаа Баянгол дүүргийн сэтгэл зүйч Б.Оюун-Эрдэнээр ахлуулсан сэтгэл зүйчдийн багынхантай Хөдөлмөр нийгмийн, хамгааллын дэд сайд С.Зулпхар уулзаж, нөхцөл байдлыг тодруулан ажиллалаа. Мөн гамшигт өртсөн иргэдэд үзүүлж буй сэтгэл зүйн үйлчилгээний арга зүй, анхаарах асуудлын талаар газар дээр нь ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн саналыг сонссон юм.
Тэд хоноглох байранд хоноглосон 27 иргэнтэй ярилцах байдлаар сэтгэл зүйн байдлыг тодруулж, 4 том хүн, нэг хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө үзүүлсэн талаар 16 цагт тайлагналаа.
Хүүхдүүдэд тусгайлан хөгжлийн хөтөлбөр боловсруулан “OneSky Mongolia” байгууллагатай хамтран хөгжлийн үйлчилгээг хүүхдүүдэд үзүүлж байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Энэ хасаг Сауле сайд шиг ажиллаж чадахгүй байна шүү. МАН Үнэхээр тэнэг сонголт хийх юмаавЭнэ нөхөр улс төрч биш зүгээр л хичээлээ заагаад явж байхдаа таарсан хүн байна лээ