БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай “Хамтран ажиллах гэрээ”-г шинэчлэн байгууллаа.
Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Буянхишиг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн мэргэжилтэн Д.Үнэнбат, БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны төвийн дарга Ли Жэ Ван, хэлтсийн дарга Чой Жун Хү болон албаны бусад хүмүүс оролцов.
Талууд 2020 онд байгуулсан хамтран ажиллах гэрээгээ дүгнэж, үр дүнг хэлэлцээд шинэчилсэн гэрээний хүрээнд хийх ажлуудаа ярилцаж, санал солилцлоо. Хоёр тал Солонгосын төвийн бүс, дагуул хотууд, Үлсан, Инчонд байрлах сургалтын чадамжийн төвүүдэд Монгол Улсын гэрээт ажилчдад аюулгүй ажиллагааны сургалт хийх, ХАБЭАХЭГ–аас зохион байгуулж буй 3-5 хоногийн аюулгүй ажиллагааны сургалтанд төвийн мэргэжилтнүүдийг хамруулах, сургалт хийх эрх олгох, виртуал сургалт хийх, материаллаг бааз, гарын авлага, видео бичлэг зэргээр хангах ажлуудыг хийх юм. Сургалт, арга хэмжээг БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам болон KOICA–аас хэрэгжүүлж буй ODA төсөлтэй уялдуулж, хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газар нь 2000 гаруй мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн хүний нөөцтэй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж дотоод, гадаадын нийт ажилчдыг үйлдвэрлэлийн осол бэртэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх цогц бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг төрийн байгууллага юм.
БНСУ-ын Засгийн газар хөдөлмөрийн зах зээлд үүсээд буй ажиллах хүчний хомсдлоос шалтгаалан илгээгч 16 улсаас авах гэрээт ажилчдын квотыг 2023 онд нийт 110000 болгож нэмэгдүүлсэн. Үүний дотор Монгол Улсаас ирэх хөдөлмөрийн гэрээт иргэдийн энэ жилийн квот 1840 болж нэмэгдээд байна.
Эх сурвалж: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
