Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн үндэсний форум- 2023” Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх форумд оролцогсдод амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уламжиллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах тогтолцоо, бодлого, хэрэгжилт нь тасралтгүй үргэлжилж байх ёстой гэж үздэг бөгөөд энэ чиглэлээрх зөв зүйтэй санал, санаачилгыг бүх талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах тогтолцоог өөрийн орны эрх зүйн өвөрмөц онцлогийг харгалзан боловсронгуй болгох, хүний эрхийг баталгаатай хангаж байхын төлөө төрийн байгууллага, албан тушаалтнууд цаг ямагт хичээж ажиллах нь чухал байгааг тэмдэглэжээ.
Эх нялхас, хүүхдийн язгуур эрх, ашиг сонирхлыг тэргүүн зэрэгт хангаж байх, НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, байгаль орчноо хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах чиглэлд дорвитой ахиц гаргах шаардлагатай.
Мөн кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүний эрхийн зөрчилтэй тэмцэх, зөрчигдсөн эрхийг сэргээх эрх зүйн орчныг олон улсын сайн туршлагад үндэслэн бүрдүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.
Нөгөө талаар иргэн бүр эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдлыг сахиж, бусдын эрхийг хүндэтгэн, хэв журмыг чанд баримталж байх, хүмүүнлэг, энэрэнгүй, сахилга, хариуцлагатай, зохион байгуулалттай нийгэм бүтээхийн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг уриалжээ.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
