Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
Хүнсний үйлдвэрийн салбарт эрүүл хөрсөнд ургуулсан жимс жимсгэнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чацарганын аж ахуй байгуулан, хүнсний хангамжийг сайжруулах, иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Завхан баялаг” ХК-ийн зөвлөх, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Лавагийн Юрад хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч Пүрэвийн Зузаан,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори нэгдүгээр сургуулийн зөвлөх багш Мажигийн Саарал,
- Завхан аймгийн “Чандмань-Эрдэнэ” цогцолбор сургуулийн ахмад багш Ойдовын Рэнцэнбадам,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- “Дипломат” академийн захирал, ахмад дипломатч Хасбазарын Бэхбат,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
- Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор асан Аюурын Зангад,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
- Хүний эрхийн үндэсний комиссын даргын зөвлөх Жадамбын Дашдорж,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” компанийн эдийн засагч Ёндон-Очирын Пэрэнлиймаа,
- Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Засаг дарга асан Намсрайн Батсуурь,
ГАВЬЯАТ НИСГЭГЧ ЦОЛООР:
- “Аэро Монголиа” ХХК-ийн онгоцны дарга, нисгэгч Санжхүүгийн Ганболд,
ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:
- “Юнител” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Равжингийн Ганболд,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Таван богд трейд” ХХК-ийн Дотоод аудит хариуцсан захирал Цагаачийн Оюунцэцэг,
- “Эм Си Эс Кока Кола” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лувсандашийн Мягмаржав,
- “Улаанбаатар хивс” ХК-ийн зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер Ёндонжамцын Энхтөр,
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
- Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү,
- Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Лхагватогоогийн Энхрийлэн,
- Үндэсний шигшээ багийн бөхийн чөлөөт барилдааны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Төмөр-Очирын Тулга,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Тужийн нарсны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны дарга асан Дэвшиншагваагийн Бямбаа,
- “Хайрхан овоот” ХХК-ийн захирал Халтарын Баасандорж,
- “Энх-Амаржин” сувилахуйн төвийн ерөнхий эмч Мөнхбаярын Ариунаа,
- Үндэсний шигшээ багийн бөхийн чөлөөт барилдааны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Энх-Амарын Даваанасан,
- Үндэсний шигшээ багийн бөхийн чөлөөт барилдааны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Энхсайханы Дэлгэрмаа,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад ажилтан Төмөрбаатарын Арсланбаатар,
- МУИС-ийн дэд профессор Сүхбаатарын Гэрэлбаатар,
- “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Батбаярын Мөнхтамир,
- “Мон лабел” ХХК-ийн захирал Нансангийн Батмөнх,
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Дамбасүрэнгийн Оюундэлгэр,
- Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Төмөрийн Хулан,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- “Грандбук паблишинг” компанийн орчуулагч Пүрэвхүүгийн Саруул,
- Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн ахлах байцаагч Чүлтэмийн Баярбаясгалан,
- Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа, стратеги төлөвлөлт, эрсдлийн үнэлгээний төвийн лабораторийн мэргэжилтэн Тогоогийн Бадамгарав,
- Монголын архитекторуудын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Амарсанаагийн Түвшинбаяр нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.








Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
