Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагт авто ослын улмаас хүчтэй дэлбэрэлт үүсэж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал боллоо.
Дэлбэрэлтийн улмаас ойролцоох орон сууц галд өртөж, оршин суугчид эрүүл мэнд болон эд хөрөнгийн багагүй хохирол амсаад байна.
Галд өртсөн “Edu аппартмент” орон сууцнаас 17 өрхийн 41 том хүн, 23 хүүхдийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Күүпер” зочид буудалд нүүлгэн шилжүүлсэн, урьдчилсан байдлаар 14 хүн эмнэлэгт хүргэгдэж, 3 хүн амь насаа алдсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Галд өртсөн иргэдийн амьжиргааг дэмжих, нийгмийн халамж хамгааллын дэмжлэг тусламж үзүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам холбогдох арга хэмжээг цаг алдалгүй аван ажиллаж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд Х.Булгантуяа Баянзүрх дүүргийн Шуурхай штабт газар дээр нь ажиллаж, өглөөний 8:00 цагт ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү бусад удирдлагууд оролцсон Сайдын шуурхай хуралдааныг зохион байгуулан холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
“Күүпер” зочид буудалд ХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар гэсэн гурван байгууллага Нэгдсэн түр штабыг ажиллуулж эхэллээ.
Иргэдэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх 8 сэтгэл зүйч энд ажиллаж байна.
Түр штаб нь иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай хоол хүнс, хувцас хэрэглэлээр хангах, нийгмийн халамж хамгааллын хэрэгцээг тодорхойлох холбогдох судалгааг хийх ажлыг зохион байгуулж байна гэж ХНХЯ-наас мэдээллээ.


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

манай монголын сэтгэлч зүйч нарын мэдлэг мэргэжлийн түвшинг эрс сайжруулах нэн шаардлагатай байна. маш нарийн мэргэжил байхад зүгээр нэг хэн ч ярчих ухаантай хүн бүр мэдэх энгийн зүйл зөвлөөд хэдэн амьсгалын дасгал хийлгэхээс цаашгүй. чансаа нь тийм дор байхад барууны том мэргэжилтүүдтэйй өөрсдийгөө зүйрлүүлж өндөр үнэ тогтоодог. тэрэнд нь нэг хоёр үзүүлээд хүмүүс хайран мөнгө гээд больдог. үнэн байдал ийм л байна