“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг” шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр (2023.01.23) боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ийг шалгаруулах журмын хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг.
Ёслолын арга хэмжээг нээж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ “Жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг шалгаруулж, алдаршуулдаг уламжлалтай. 5 дахь удаагаа зохион байгуулж буй энэ арга хэмжээг бид нийгэмд таниулах зорилгоор илүү өргөн хүрээнд зохион байгуулж байна. Оны шилдэг шалгаруулах арга хэмжээ бол хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр бий болсон сайн туршлагыг олон нийтэд түгээх, бусдад сэдэл, тэмүүлэл бий болгох олон ач холбогдолтой. Шилдгээр шалгарсан байгууллагууд ч гэсэн цаашид амжилтаа бататган, илүү ихийг хийж бүтээхийг хүсье” гэлээ.
2023 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ээр дараах байгууллага, иргэд шалгарлаа.
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг дэд зөвлөл”-өөр Боловсрол, шинжлэх ухааны яамны дэд зөвлөл;
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг салбар зөвлөл”-өөр Өмнөговь аймгийн салбар зөвлөл;
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллага”-аар Орхон аймгийн 27 дугаар цэцэрлэг;
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага”-аар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв;
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага”-аар “Чиглэл” ХХК;
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн болон төсөвт, орон нутгийн байгууллага”-аар Чойжин ламын сүм музей;
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”-аар Тэнгэр телевиз;
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалт”-МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн барилга;
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтэн”-ээр 25-р сургуулийн багш Ц.Намжилдорж;
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлагч төрийн бус байгууллага”-аар Түгээмэл хөгжил ТББ тус тус шалгарлаа.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
