Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- Батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх болон Монголын эрт, эдүгээ цагийн цэргийн түүх, өв соёлын тухай ном, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, илтгэл хэлэлцүүлэн, монгол цэргийн түүхэн замналыг залуу хойч үе, олон улсад сурталчлан таниулж, шинжлэх ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх сургамж судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Хайнзангийн Шагдар,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлэх, салбарын төсөв, санхүү, бодлогын хэрэгжилтийг хангах, үр ашгийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол хурандаа” нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүн, хурандаа Лувсандоржийн Чулуунбаатар нарыг шагналаа.
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
- Батлан хамгаалах яамны ахмад ажилтан, хурандаа Гомбосүрэнгийн Буянхишиг,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, Улс төрийн бодлогын зөвлөх Жадамбаагийн Энхбаяр,
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Төрбатын Наранхүү,
- Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын төлөвлөлтийн мэргэжилтэн, хурандаа Адъяагийн Балжинням,
- Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Доржнямын Шинэбаяр,
- Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Цэндийн Мягмардорж,
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, цагдаагийн хурандаа Баахүүгийн Баяр,
- Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Батцагааны Очирбат,
- Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг, агроэкологийн төвийн сургалт эрхэлсэн орлогч, агрономич, бэлтгэл хошууч Сосорбарамын Дайрийбаатар,
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
- Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ядамжавын Түвшинбаатар,
- Цэргийн төв эмнэлгийн Гар, сарвуу, бичил мэс заслын тасгийн дарга, Анагаах ухааны доктор, дэд хурандаа Агваан-Осорын Ганбат,
- Монгол цэргийн музейн Жуковын дурсгалын музейн эрхлэгч тайлбарлагч, дэд хурандаа Доржсүрэнгийн Амартайван,
- Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Наранхүүгийн Золбоо,
- Дотоод хэргийн их сургуулийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Лувсандоржийн Оюунтуяа,
- Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Дашдондогийн Лувсанландар,
- Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Дашвэлийн Цогтбаатар,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- “Бөртэ” Төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын оёдолчин Сагарын Бурмаа,
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэд хурандаа Бат-Өлзийн Галбадрах,
- Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын холбооны ахлах офицер, дэд хурандаа Гантулгын Мөнхтүвшин,
- Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Тусгай ажиллагааны удирдлагын төвийн төлөвлөлтийн ахлах офицер, дэд хурандаа Оюунчулууны Чулуунбаатар,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Тусгай архивын дарга, хошууч Ганбаатарын Сарантуяа,
- Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн удирдлага, стратегийн тэнхимийн дэд профессор, хошууч Ганбатын Хосбаяр,
- Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн усны бэлтгэлийн сургагч багш, сургагч ахлагч Батчулууны Ганбаяр,
- Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн цацраг хими, биологиос хамгаалах албаны нярав, ахлах ахлагч Нарангэрэлийн Цогзолмаа,
- Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн тоног төхөөрөмжийн техникч, ахлах ахлагч Батсүхийн Түвшинзаяа,
- Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн ажиллагааны ахлагч, ахлах ахлагч Одбаатарын Өлзий нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.






Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
