“Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” Монгол-Солонгосын хамтарсан хурлыг Гүүд Нейборс ОУ-ын байгууллагатай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Монгол болон Солонгос Улс харилцан туршлага судлах замаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой энэхүү хурал хоёр өдөр үргэлжилж, хүүхэд хамгааллын тогтолцоо, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зам, туршлагыг бодлогын хүрээнд болон хэрэгжүүлэх түвшинд хэлэлцэх юм.
Монгол Улс хүүхдийн эрхийг хангах, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх хууль тогтоомжийн хүрээнд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийг шинэчлэн болон шинээр баталж, энэхүү шинэчлэлийн үр дүнд салбаруудын хамтын ажиллагаа, оролцоо нэмэгдэж байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, салбарын хүний нөөцийг чадваржуулах, хамтын ажиллагаа болон салбар дундын зохицуулалтыг сайжруулах, хүүхдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байна.
Манай улс гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгох, хөгжүүлэхэд анхааран ажиллаж, 2017 оноос өнөөг хүртэл бодитой үр дүн гарсан.
Хүчирхийллийн хохирогчийг хамгаалах түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвийг аймаг, дүүрэг бүрд улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөр байгуулж, 20 түр хамгаалах байр, 19 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж, жилд дунджаар 3300 гаруй хүүхдийн аюулгүй байдлын хамгаалан ажиллаж байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчлэлээр сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах бүтэц, тогтолцоог шийдвэрлэсэн.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн хамт Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг сайжруулж, Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоолоор “16,000 хүүхэд тутамд 1 улсын байцаагч” ажиллах орон тоог тогтоогоод байна.
Мөн сум, хороонд “Олон нийтийн байцаагч” ажиллаж, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, холбон зуучлах, сум хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн улсын байцаагчтай хамтран ажиллах чиг үүрэгтэй ажиллана.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
