Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.
Чуулга уулзалт нь Монгол Улсад уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдааг хангах, хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих талбар болох юм.
Мөн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч буй нийтлэг сорилт бэрхшээл, тулгамдсан асуудлууд, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 13 дугаар зорилтын амлалтад хүрэх хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулж, газрын доройтол, цөлжилт, ойн хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулга уулзалтыг нээж үг хэллээ.
Тэр бээр, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, орчны бохирдол зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд улс орнууд, бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нэгдмэл байр суурь, нэгдсэн дуу хоолой нэн чухал гэдгийг онцоллоо.
Монгол Улс дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд, донор болон хөгжлийн түншүүдтэй бүх талаар нээлттэй, харилцан ашигтай, үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгааг илэрхийллээ.
Мөн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хойч үедээ ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээхийн төлөө нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа.
Монгол Улс “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалт зохион байгуулж байгаад НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн талархал илэрхийллээ.
Тэр бээр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлыг 2 хэмээс доош хязгаарлах Парисын хэлэлцээрийн зорилгод Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр гэдгийг онцоллоо. Мөн сүүлийн 10 жилд уур амьсгалын өөрчлөлт, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажил шинэ түвшинд гарсныг тэмдэглэж, цаашид бүгд ах дүүс шиг хамтран, гар нийлж ажиллахыг уриаллаа.
Мөн шинэ судалгаа, инновац, шинэлэг шийдэл, бодлогын түншлэл бий болгож, бүх талыг татан оролцуулах, тууштай байдал чухал гэж үздэгээ илэрхийллээ.
Чуулга уулзалтаар:
- “Тогтвортой хөгжлийн төлөөх уур амьсгалын санхүүжилт”,
- “Техникийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага, туршлага солилцох хамтын ажиллагаа”,
- “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дэмжих болон бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх хамтын ажиллагаа”,
- “Газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээж хамгаалах замаар уур амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээг эрчимжүүлэх нь” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Чуулга уулзалтад НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүн болон Стэнфордын их сургууль, Унгар, Казахстан Улс, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын зохицуулах алба, Дэлхийн ногоон хөгжлийн институт, Азид Хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал гээд нийт 11 улсын 40 гаруй илтгэгч, байгаль орчин, санхүү, технологийн салбарын 600 гаруй төлөөлөгч оролцож байна.
Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад харилцааны яам, “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн Уолтер Х.Шоренштэйний “Ази-Номхон далайн судалгааны төв”, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн НҮБ, Азийн хөгжлийн банк, “Оюу Толгой” ХХК зэрэг байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд дэмжин оролцож байгаа юм.
Монгол Улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтын зөрүүг тэглэхийн тулд эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, хот байгуулалт зэрэг салбарт дэвшилтэт технологи нутагшуулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн бодлого хэрэгжүүлэхийг зорьж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн гурван жилд 86 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлж, 84 сая модыг тарьж арчлан ургуулж байгааг дурдаж, 1,9 тэрбум модыг хөнөөлт шавжид өртөн сэргэн ургах чадвараа алдахаас хамгаалаад байна.
Монгол Улс “2025 оныг Хоршооллын олон улсын жил болгон тэмдэглэх тухай”, “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн жил” болгон зарлах тухай тогтоол санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар батлуулсан.
Мөн 2026 онд Улаанбаатар хотноо болох “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” шүхэр санаачилга дэвшүүлсэн.
Энэ нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг дэлхийн 100 гаруй улс орон руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, 500 орчим сая хүний эрүүл мэнд, амьдралыг хамгаалж, сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.




Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
