Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад Эзэн Хааны түвшинд анх удаа хийж буй Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал нийтлэг үнэт зүйлс, харилцан итгэлцэлд суурилсан хоёр улсын харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэж байгааг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улс, Япон Улсын “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, ард иргэд хоорондын ган бат найрамдал, нөхөрлөлийг батжуулан бэхжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.
Монгол Улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, хүний нөөцийг бэхжүүлэхэд Япон Улс, Японы ард иргэд халуун дотно, сэтгэл шингэсэн тууштай дэмжлэг үзүүлж ирсэнийг Монголын төр, Засгийн газар, ард түмэн өндрөөр үнэлж, талархаж байдгийг онцлов.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар төрийн айлчлалынхаа хүрээнд хүн төрөлхтний соёлын өв, Монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадамд хүндэт зочдын хувиар оролцож буйг ард иргэд талархалтай хүлээн авч буйг тэмдэглэв.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар элгэмсгээр хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард иргэдэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Угсаа залгамжлагч Хунтайж байхдаа буюу 2007 онд Монгол Улсад айлчлах үеэр мөн халуун дотно хүлээн авч байсныг талархан дурслаа. Энэ удаа Эрхэм дээд Хатан Масако-гийн хамт төрийн айлчлал хийж, Монголын үзэсгэлэнт байгаль, түүх, соёл, зан заншилтай илүү ойр танилцаж байгаадаа баяртай буйгаа илэрхийллээ.
Талууд Монгол Улс, Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийн 10 жилийн замын зураглал болсон “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хүүхэд, залуучуудын андлал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дотно түнш Япон Улстай хамт дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хүн төрөлхтний амар амгалан, бүс нутаг, даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахын төлөө буйгаа нотоллоо.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Япон Улс, Японы ард иргэд тууштай дэмжин, хүүхэд, залуучуудыг Японд сургах зэргээр хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар дэлхий ертөнц, байгаль орчин, ялангуяа чандмань эрдэнэ болох усыг хайрлан хамгаалж, үр шимийг нь зүй зохистой хүртэх нь чухал гэдэгт санал нийллээ. Энэ чиглэлээрх аливаа үйл ажиллагаа, түүний дотор Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй цэнгэг усаа хамгаалах “Цэнхэр алт” үндэсний хөдөлгөөний ач холбогдол, гарах үр дүнг онцоллоо.
2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Япон Улсаас дээд, өндөр түвшний төлөөлөл оролцоно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
“Осака-Кансай Экспо-2025” үзэсгэлэнд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэж, уг үзэсгэлэн болон 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Осака хотноо болох Монгол Улсын “Үндэсний өдөрлөг”-өөр дамжуулан япон, монгол иргэд харилцан ойлголцлоо улам бүр гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2019 онд “Япон Улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол”, 2022 онд тохиосон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр уулзан, халуун дотно яриа өрнүүлж байсан дурсамжаа хуваалцлаа.








Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
