Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийг дэмжин, хувь нэмрээ оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Цаашид ололт амжилтаа бататгахын зэрэгцээ бүх шатанд ёс зүйтэй, сахилга, хариуцлага, эв нэгдэлтэй байж, хүн бүр ажил хөдөлмөр эрхлэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хамтран зүтгэхийг уриаллаа.
Хан-Уул дүүрэг 82 орчим мянган өрх, 330 орчим мянган иргэнтэй, нийслэлийн хүн амын 19.5 хувь нь оршин суудаг томоохон дүүрэг юм.
Дүүрэг “Амьдралын чанараар тэргүүлэгч Эко хот” болох алсын харааны хүрээнд нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлсэн байна.
Энэ онд дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхээр улс, нийслэл, дүүргийн төсвийн 268 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар 197 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг бодит ажил хэрэг болгохын төлөө тууштай ажиллаж байгааг Засаг дарга Б.Цэрэн хэллээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 116 сая мод тарьж, ургуулаад байна. Хан-Уул дүүрэг гэхэд л сүүлийн таван жилд нийтийн эзэмшлийн зам, талбайд 740 орчим мянган мод тарьж ургуулсан.
Зайсангийн амны Дугуй цагаан, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын хойд хэсэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2.8 м.кв-аар нэмж чаджээ.
“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй Хан-Уул дүүргийнх.
Тэдний нэг болох Т.Мөнгөнзул Бүгд Найрамдах Польш Улсад суралцаж төгсөөд, одоо Гадаад харилцааны яаманд ажиллаж байна.
Боловсролд зарцуулсан хөрөнгө эргээд улс, орон нутгийн хөгжлийн хөдөлгөгч хүч болно гэдгийг Ерөнхийлөгч хэлж, хүүхдүүдээ эрдэм номд шамдсан, хичээл зүтгэлтэй болгон хүмүүжүүлсэн эцэг, эх, бүх талаар дэмжсэн багш нарт талархал илэрхийллээ.
Ерөнхийлөгч “Урлах эрдэм” дээд сургуулийн захирал, “Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, профессор Гомбын Тунгалагт Гавьяат багш, усны аж ахуйн салбарын ахмад инженер Дашцэрэнгийн Балсанжавд Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан, “Хан-Уул” эрүүл мэндийн төвийн чих, хамар, хоолойн ахмад эмч Ганданбалсангийн Мөнхтогоод Хүний гавьяат эмч, Нийслэлийн Цагдаагийн газрын Ахмадын хорооны ахлах нягтлан бодогч, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Маналсүрэнгийн Лхамдоржид Үйлчилгээний гавьяат ажилтан, банк, санхүүгийн салбарын ахмад ажилтан Дэчинпилийн Өнөрцэцэгт Гавьяат эдийн засагч цол хүртээлээ.
Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.








Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
