Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр мянга мянган чадварлаг боловсон хүчин бэлтгэсэн үе үеийн багш, ажилтнуудад төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Их сургуулиуд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн алба хаагч бэлтгэх, шинжлэх ухаан, технологи, сургалт-үйлдвэрлэлийн материаллаг баазаа улам бэхжүүлэх, Сургалтын болон Судалгааны их сургууль болоход нь бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэллээ.
Мөн эрдэмтэн багш, ажилтнууд улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг ямагт дээдэлж байхыг захиж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд нь амжилт хүслээ.



Тэрбээр төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсноос хойш хийсэн ажил, тэр дундаа батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний салбарт хийсэн шинэчлэл, дэмжлэг, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн салбар дахь шинэчлэл болон илүү шударга, нээлттэй, хариуцлагатай, ёс зүйтэй, айдасгүй, аюулгүй тогтолцоо бий болгоход бүх талын дэмжлэг үзүүлж байгаа Ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан талархал илэрхийллээ.
ХЗДХЯ салбар хоорондын мэдээллийн нэгдсэн сан бүхий сүлжээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хуулийн давхардал, хийдлийг арилгах, шинэ эрсдэл, сорилтыг урьдчилан харж бодлогоо тодорхойлох зэрэг шинэчлэлийг үе шаттай хийж эхэлжээ.



Батлан хамгаалах яам энэ оныг “Хүн төвтэй хөгжил-шинэчлэлт”-ийн жил болгон зарлаж, алба хаагчдаа чадавхжуулах, нийгмийн хамгааллыг нь сайжруулах, Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж байна.
Энэ хүрээнд чадварлаг офицер, ахлагч бэлтгэх оновчтой тогтолцоо бүрдүүлэх, аюулгүй байдал, батлан хамгаалах судлалаар үндэсний хэмжээнд тэргүүлэх, чанартай сургалт, эрдэм шинжилгээ явуулах, шинжлэх ухаан, технологийн сургалт, судалгааг шинэ шатанд гаргахыг зорьжээ.
Салбарын яам өнгөрсөн нэг жилд ҮБХИС-д 4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, багш ажилчдын цалин хангамжийг нэмэгдүүлэн, бүтэц, орон тоог боловсронгуй болгожээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу сургуулийн хөгжлийг эрчимжүүлэх стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулсан байна.
Ерөнхийлөгчийн санаачилгаар ҮБХИС-д дэлхийн жишигт нийцсэн “Олон улс судлалын төв” байгуулах гэж байгааг Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэллээ.



Энэ төв улс орны аюулгүй байдал, цэрэг-улс төрийн харилцаа, бодлогын шинжилгээг олон улсын түвшинд хүргэж, шинжлэх ухаанч, судалгаанд суурилсан бодлого тодорхойлох, Монгол Улсын гадаад дахь байр суурийг улам бататган бэхжүүлэх зорилготой юм.
ҮБХИС цаашид олон улсын жишигт нийцсэн цэргийн боловсрол, сургалт, судалгаа-инновацын тогтолцоотой, өндөр ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвар бүхий офицер, ахлагч бэлтгэж, “Сургалтын их сургууль” болох зорилт дэвшүүлжээ.
Батлан хамгаалах болон Хууль зүй, дотоод хэргийн салбарынхан Ерөнхийлөгчийн санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрт нэгдэн хувь нэмрээ оруулж байна.
Цаашид үндэсний аюулгүй байдал, иргэдийн ээлтэй орчин, шударга ёс, эрх зүйн шинэчлэлийн төлөөх төрийн тэргүүний бодлого, зорилтыг тууштай дэмжихээ илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын судалгааны арга зүйч багш, доктор, профессор, цагдаагийн хурандаа Чойжилын Нямсүрэнд Гавьяат хуульч, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Эрдмийн сургуулийн Батлан хамгаалах судлалын тэнхимийн дарга, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Лхүндэвийн Батцэнгэлд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.



Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
