Хүний хувь заяа зурагдсан байдаг гэдэгчлэн “Хүний төлөө хийсэн сайн үйлс бүхэн үр хүүхдэд минь буян болж ирнэ” хэмээн титэм үгээр ажил үйлсээ хөглөж, энэрэл хайр, ухаарал мэдрэмж, сорилтын ард нурахааргүй цэгц болж чадсан Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Хууль зүйн туслалцааны төвийн Баянзүрх салбарын улсын өмгөөлөгч, С.Энх-Эрдэнэ 2003 онд Батлан хамгаалах их сургуулийн Иргэний боловсролын сургуулийн эрх зүйн ангийг дүүргээд, 2005 онд хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцэн “Хуульч” болсон түүхтэй.
Эрүүгийн улсын өмгөөлөгч гэдгээрээ иргэдийн дунд танил болсон тэрбээр 2014 оноос “Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо” -ны гишүүнээр идэвхтэй ажиллаж, уг хороондоо Удирдах зөвлөлийн гишүүнээр 4 дэх жилдээ, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдоод жил гаруй нийтдээ 10 гаруй жилийн хугацаанд тасралтгүй нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж ирсэн түүгээр талархахгүй байхын аргагүй.
Иймд “бид нийслэл, хөдөө орон нутаг гэлтгүй сургалт суртчилгаа,зөвлөгөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Пробоно-д тэргүүн эгнээнд явдаг. Хэдийгээр ажлын ачаалал их байдаг ч ажил мэргэжилдээ хүндэтгэлтэй хандаж, Монголын өмгөөлөгчдийн холбооны чиг үүргийг хэрэгжүүлэн үүрэлцэж явдаг нийгмийн оролцоо сайтай хүмүүс” гэх үг түүнийг ямархан ажил мэргэжилдээ дуртай вэ, сэтгэлийн дуудлагаар хийсэн өмгөөлөл бүхэндээ хайртай, амжилттай нэгэн гэдгийг харуулж буй тод жишээ юм”.
Амьдралын боломжгүй,төлбөрийн чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй эмзэг хүмүүстэй ажилладаг түүний зүрх сэтгэл анхнаасаа л нийтэд тустай ажил хийж байхаар зориулагдсан гэлтэй. Үүгээрээ ч хүсэл мөрөөдөлдөө хүрч чадсан гэдэгтээ итгэлтэй байдаг эл өмгөөлөгч бүсгүй удахгүй тэтгэвэртээ гараад ч ажлаа үргэлжлүүлэн хийнэ”” хэмээлээ.
Тэрбээр түр хугацаанд хувиараа өмгөөлөл хийж үзсэн ч мөн л өмгөөллийн хөлсөө төлж чадахгүй хүмүүс хандсанаар олон хэрэг маргааныг үнэ төлбөргүй өмгөөлж байв.
Тухайлбал, ялыг нь хөнгөрүүлж, хэргийг нь хэрэгсэхгүй болгоход тэдний баярласан сэтгэл амьдралын минь зам мөрийг гэрэлтүүлж яваа. Нөгөө талаас хүн хайрлах үйлсэд амьдралаа зориулах ачааг бурхан надад даалгажээ гэх нь хэзээ ч шантардаггүй ажлаасаа аз жаргалыг мэдэрдгийн гайхамшиг ажээ. Энэ бүхэнд бахархал үлдээж, намайг өдий зэрэгтэй өмгөөлөх ухаанд сургасан ачтанууд олон бий, тэднээс онцолбол Батлан хамгаалахын их сургуулийн Баярмаа,Төгсмөнх, Мяндасмаа нар болон хуулийн тэнхимийн бүх багш нар гээд нэрлээд байвал урт цуваа хөвөрнө гэж тэр нэмж хэлэв.
Үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг тууштай хамгаална гэдэг хариуцлага хуульч хүний толгойд сууж өгдөг бөгөөд эргээд харахад энэ бүхэндээ тууштай байж ээ. Ачаалал ихтэй өдөр болгон цаашилбал, өнжөөд л нэг хэрэг дээр ажилладаг учраас санаанд үлдсэн хэрэг зарга олон байдаг. Хэрэг болгон онцлогтой, янз бүрийн юансаар үйлдэгддэг.
Зарим үед өдрийнхөө шүүх хурлын тухай бодоод нойргүй хонох ч үе бий. Хэргээс хэргийн хооронд ажиллаад нэг л мэдэхэд 10 гаруй жил өнгөрчээ. Шүүх хуралдааны уур амьсгалыг мэдэрч суухыг хичээдэг. Ингэснээр наад зах нь өмгөөллийн үгээ хэлэхдээ дуу хоолойныхоо өнгийг тохируулна гэсэн үг. Энэ нь мөн давуу тал болж өгдөг. Олон үйлдэлтэй хохирол дээр өмгөөлөх зүйл харагдахгүй тохиолдол бий.
Тухайлбал, миний үйлчлүүлэгч 10 гаруй удаагийн ялтай, үйлчлэгчийнхээ хэрэг дээр ороод Шүүгч ээ энэ хүний маань ээж өндөр настай юм нэг өдрийн өмнө ч болов суллагдаад ээждээ очиж үнсүүлэх боломжийг олгож,бага ял өгөөч гэж хурлынхаа уур амьсгалыг мэдрээд хэлж байлаа. Бахархууштай нь, энэ маань үр дүнгээ өгөөд хамгийн бага жилээр ял шийтгэл хүлээж байсан тохиолдол бий. Хурал болгон мэдрэмжтэй байхыг хичээдэг. 2014-2016 онд Хууль зүйн туслалцааны төвийн Баянзүрх дэх салбарт анх удаа улсын өмгөөлөгчөөр томилогдсон ажилласан хоёр жилийн хугацаанд 40 гаруй эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Өмгөөлөл хийх хугацаандаа гурван хэргийг анхан шатны шүүхээс цагаатгуулсан,нэг эрүүгийн хэргийг дээд шүүх хүртэл явж цагаатгуулж байсан гэх мэтээр бүх хэрэг маань 90 хувийн амжилттай шийдэгдсэн байдаг. Энэхүү идэвх зүтгэлийг минь үнэлж 2023 онд Хууль зүйн тэргүүний ажилтан,2024 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж, 2026 онд Баянзүрх дүүргийн Хүндэт иргэн болж байсан, мөн байгууллага, үйлчлүүлэгчдээсээ олонтаа талархал хүлээж,Хууль зүйн туслалцааны төвийн Ёс зүйн дэд хорооноосоо хоёр жил дараалан талархал хүртсэн минь надад цаашдаа улам ажлаа эрчимжүүлэх урам зориг итгэл өгсөн дөө.
Цагдан хорих ангиасаа манай Туслалцааны төв рүү миний нэр дээр хаяглан захидал явуулсан нь үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал. Мөн 2026 онд байгууллагынхаа “хамгийн нөхөрсөг” номинацид шалгарч байлаа. Энэ бол миний ажил амьдралын хамгийн том дурсамж юм. Хувь хүний хувьд инээд наргианч талдаа, аливааг эерэг зөв талаас нь байлгахад хичээж амьдардаг. Харилцаа хандлага зөв байвал хүний санаж бодож яваа бүхэн бүтдэг шүү дээ хэмээх зөв мөн чанартай нэгэн билээ.
Энэ дашрамд Хууль зүйн туслалцааны төвийн нийт өмгөөлөгчдөдөө хайртай шүү, ажлын амжилт хүсье. Та нар миний аз жаргал шүү, та нартайгаа байгаа цагт сэтгэл санаа өөдрөг та бүхэн амьдралын минь нэг хэсэг шүү гэж хэлэхийг хүсч байна гэв. Ийн үргэлжийн завгүй ид хийж бүтээх амьдралынхаа хамгийн сайхан улиралд яваа С.Энх-Эрдэнэ өмгөөлөгчдөө дахин дахин талархъя.
Д.Нэргүй

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
