Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Дэлхийн банкны группын Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг 2020 оны 2 дугаар 20-ны өдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар хоёр тал өнөөгийн хамтын ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч, мэдээлэл, санал солилцон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Үндэсний хөгжлийн газар нь одоогоор “Ухаалаг засаг” төсөл, “Хөрөнгө оруулалтын бодлого, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих” төсөл болон “Инфрасап” төслүүдийн хүрээнд Дэлхийн банк групп болон Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллаж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлээд байна. Үүнд:
1. Хөрөнгө оруулалтын орчины шинэчлэлийн талаар:
Үндэсний хөгжлийн газар нь Дэлхийн банк группын Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран 2018 оны 06 дугаар сард “Хөрөнгө оруулалтын шинэчлэлийн зураглал” судалгааны тайланг боловсруулан хэвлүүлсэн. Уг судалгаа нь Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын эрх зүйн болоод эдийн засгийн орчныг бүхэлд нь хамарсан бөгөөд 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаас хойш хийгдсэн томоохон иж бүрэн судалгааны бүтээл болсон. Шинэчлэлийн зураглалд Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмжийг тусгаж өгсөн болно.

2. Хөрөнгө оруулалтын бодлогын талаар:
Дээрх шинэчлэлийн зураглалын дагуу “Монгол Улсын Засгийн газраас гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар баримтлах чиглэл”-ийн болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг тус тус боловсруулан холбогдогч талуудын хүрээнд хэлэлцүүлж, батлуулахаар ажиллаж байна. Уг төсөлд одоогоор Олон улсын санхүүгийн корпораци болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын зөвлөхүүд, Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны болон Ажлын хэсгийн гишүүдийн саналыг авч нэгтгээд байна.
3. Хөрөнгө оруулалтын хамгаалал, ил тод байдлын талаар:
Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын хамгааллын асуудалд онцгой анхаарч 2016 онд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг, 2017 онд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог тус тус байгуулан ажиллуулж байна.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг ЗГХЭГ-ын дарга ахладаг бөгөөд 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Ажлын албыг нь Үндэсний хөгжлийн газарт шилжүүлсэн. Ажлын алба нь Дэлхийн банк группын төслийн хүрээнд хөрөнгө оруулагчдын гомдлыг хүлээн авах, явцыг нь хянах, шийдвэрлэх, хариу мэдэгдэх зэрэг процессын асуудлыг цахимжуулах ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулахад бэлэн болгоод байна.
Мөн Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны дарга, нарийн бичгийн дарга, Ажлын албаны чиг үүргийг Үндэсний хөгжлийн газар хариуцан ажиллаж байна. Уг хороо нь төрийн болон хувийн хэвшлийн оролцоог тэнцүү хангасан бүрэлдэхүүнтэй бөгөөд хөрөнгө оруулалттай холбоотой хууль, тогтоомж, бодлогын баримт бичгийг батлагдахаас өмнө хэлэлцдэг механизм юм.
4. Хөрөнгө оруулалтын үйлчилгээг сайжруулах талаар:
Үндэсний хөгжлийн газрын дэргэд хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий Нэг цэгийн үйлчилгээний төвийг 2019 оны 2 дугаар сард нээн ажиллуулж, одоогоор төрийн болон хувийн хэвшлийн 62 төрлийн нийт 35000 гаруй үйлчилгээг үзүүлээд байна.

Төрийн байгууллагуудын олон төрлийн мэдээллийн болон үйлчилгээний ил тод байдлыг ханган, тус үйлчилгээнүүдийг төвлөрсөн нэг цэгээс үзүүлснээр Хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг хөнгөвчилж, цаг болон болон зардлыг нь хэмнэж, сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлж өгсөн ба нөгөө талаас төрийн байгууллагуудын үйлчилгээг боловсронгуй, хүнд сурталгүй, түргэн шуурхай болсон байна.

Цаашид Дэлхийн банк группын “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хийж байна. Уг нэгдсэн системийг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
5. Төр-хувийн хэвшлийн түншлэл, үндэсний тээвэр логистикийн сүлжээ, дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтийн талаар:
2019 онд “Инфрасап” төслийн багийнхантай үндэсний тээвэр логистикийн сүлжээний зураглал гаргах ажил дээр өгөгдөл, мэдээлэл солилцон нягт хамтран ажилласан бөгөөд өөрсдийн хийсэн судалгааны үр дүнг тус төслийн багийнханд хүлээлгэн өгсөн. Түүнчлэн тус төслийн удирдах бүрэлдэхүүнтэй Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, эрх зүйн орчин болон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх, төслүүдийг сонгож байгаа үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцож, хамтран ажилласан болно.

6. Цаашдын хамтын ажиллагааны талаар:
Цаашид Дэлхийн банк групптэй дараах чиглэлүүдээр хамтран ажиллах талаар санал солилцлоо Үүнд:
1. Дэлхийн банк группээс эрхлэн гаргадаг Бизнес эрхлэхүй судалгааны үзүүлэлтүүдийг сайжруулан оноог дээшлүүлж, Монгол улсын эзлэх байр суурийг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллах;
2. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын холбоосуудыг бий болгох, ГШХО-тай ААН-үүдийн ханган нийлүүлэлтийн тогтоолцоог бүрдүүлэх болон дотоодын ААН-үүдийн чадавхийг сайжруулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх;
3. Гадаадын шууд хөрөнгө оруулалттай ААН-үүдийн боловсон хүчний хэрэгцээ, шаардлагыг судлах, дотоодын ажиллах хүчнийг сургах, чадавхжуулах болон зуучлах оновчтой тогтолцоог нэвтрүүлэх;
4. “Инфрасап”төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох аргачлалуудыг боловсронгуй болгох, ТХХТ-ээр хэрэгжиж буй төслүүдийн мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод болгох, төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох төрийн албан хаагчдыг чадавхжуулах, дэд бүтцийн төслийн санхүүжилт зэрэг чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх.
Дээрх асуудлуудыг хэлэлцсэнээр албан уулзалт амжилттай өндөрлөв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
