Өнөөдөр дэлхий нийтэд 100 хувь үр дүнтэй эм, тариа, вакцин хараахан гараагүй тул улс орнууд өөр өөрийн хүчин чадал, арга барил, ДЭМБ-ын зөвлөмжөөр Ковид-19-той тэмцэж буй. Манай улс “Ковид 19”-халдвар авсан хүмүүсийг амжилттай сайн эмчилж буй гэгдэж байгаа. Эмчилгээний зардал хичнээн төгрөг болж, хэрхэн зарцуулсан талаар шүүмжлэлттэй болон олон талын мэдээллүүд яваад байгаа учраас бусад улс орнуудын жишгийг сонирхож үзлээ.
Мөн монголчуудын нэг зан бий. Монголдоо хамаагүй хямд үнээр эмчлүүлж болох өвчнийг гадаадад хэд дахин өндөр үнээр эмчлүүлэхээр явдаг. Гэсэн атлаа Монголдоо үнэ төлөх болохоор дургүй, гадныханд бол хэлсэн мөнгийг нь ямар ч хэл амгүй төлдөг.
Эрүүл мэндийн тогтолцоо, даатгалын тогтолцоо Монголд дэлхийн жишигтэй нийцэх цаг болсон ч ур чадварын хувьд манай эмч нар хаана ч гологдохгүй.
ХӨСҮТ-өөс өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн аравдугаар сар хүртэлх батлагдсан тохиодлыг эмчлэх зардлын өртгийн судалгааг олон нийтэд мэдээлсэн. Уг судалгаанаас Монгол Улс Коронавирусийг 5-7 дахин хямд өртгөөр эмчилдэг болохыг нь харж болно. Жилдээ нэг хүн 10 хоног хэвтэн эмчлүүлэхэд урсгал зардал ороод 10 орчим сая төгрөг болдог гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Манай улсын эрүүл мэндийн тогтолцоо өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад сайнгүй гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Харин ч ковидийг харьцангүй үнэ хямдаар эмчилгээ сайтай хийж байгааг доорх жишээнээс харж болно.
Олон улсад нэг хүнд ногдох ковидын зардал, эмчилгээний зардал 17 мянган ам.доллароос эхэлж байна. АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп коронавирусийн халдвараа 750 мянган ам.доллароор эмчлүүлснийг нь хэвлэлүүд мэдээлсэн. АНУ-д нэгэн өвчтөнөөс улсаас эмчилгээний зардлыг даалаа, харин ор хоногийн мөнгө гэж 40 мянган ам.долларын төлбөрийг нэхэмжилжээ. Энэ нь эрүүл мэндийн даатгалгүй иргэд эмчлүүлснийхээ дараа 40-60 мянган ам.долларын нөхөн төлбөрийг хэвтэн эмчлүүлсэн эмнэлэгтээ өгч байгаа талаар олон улсын www.healthcarefinancenews.mn сайтад мэдээлжээ.
Судалгаагаар, “Ковид-19”-ийн эмчилгээнд өвчтөний наснаас хамааран харьцангүй эмчилгээ харьцангүй өөр бий.
Залуучууд дархлаа сайтай, эмчилгээ түргэн авдаг, илаарших нь хурдан бол ахмад хүмүүс дунджаар 40-60 хоног эмнэлэгт хэвтэж, тэр хэрээр зардал нь нэмэгдэж буй юм. Тодруулбал гадаадад 51-60 насны хүмүүсийн коронавирусийн эмчилгээнд дунджаар 45 мянган ам.доллар зарцуулж байгаа бол 23-30 насныханд уг өртөг 34 мянган ам.доллар болж байна.
Харин Монголд эрүүл мэндийн даатгалтай, үгүйгээс үл хамааран өвчилсөн хүн бүрийг улсаас үнэ төлбөргүй эмчилж байна. Ковидоор өвчилсөн иргэнд эмнэлгийн тусламж үзүүлэхэд эмч, мэргэжилтнүүд 24 цагаар 14 хоногийн туршид голомтонд ажиллаж, 21 хоног тусгаарлалтанд орж сар гаруй хугацааны дараа гэртээ харьж байна. Халдварын голомтод нэг өвчтөнд 14 хоногийн хугацаанд 5-6 эмч, сувилагч, асрагч, лаборант, ариутгагч үйлчилдэг. Батлагдсан тохиолдлоор эмчлүүлж буй өвчтөн дунджаар 28-32 хоног хэвтэн эмчлүүлэхэд 2-3 ээлжийн эмч, ажилтны баг солигдож байна. Ингээд нэг өвчтөнд хоёр ээлжээр гэхэд 10-12 эмч, мэргэжилтнүүд үйлчилж байгаа юм. Эмч нарын нэг баг дөрвөн өвчтөнд үйлчлэх стандарттайгаар ажиллаж, сардаа хөдөлмөрийн хуулиараа үндсэн цалин дээрээ нэмэлт цаг бодогдон олгогдож байгаа. Ковидоор батлагдсан нэг өвчтөний зардалд 10-12 эмч, ажилтны зардал орж байгааг анзаарах хэрэгтэй юм.
Өнөөдөр коронавирусийн цар тахал дэлхийг донсолгож байхад манай улсын эрүүл мэндийн салбар хөгжлийн үе шатаасаа үл хамааран эн дүйцэхүйц тэмцэж байна. Тэд өнөөдрийг хүртэл 354 хүнийг коронавирусийн халдвараас эмчлээд байна. Гэтэл хүний амь нас аврахаар ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдээ бид олон улстай харьцуулахад 15-20 дахин бага үнэлэмжээр ажиллуулж байна. Маш их эрсдлийг үүрэн, мэргэжлийн ур чадвараа гарган ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд маань олон улсын үнэлэмжээс бага цалин авч буй нь манай улс эрүүл мэндийн салбараа олон жил үнэгүйдүүлсний уршиг.
Бүтэн сараар гэрээ орхин, иргэдийнхээ амь насыг аврахаар ажиллаж буй цагаан нөмрөгтнүүдийг шүүмжлэх, цалингаар нь хэл ам хийх эрх дурын нэгэн турхирагчдад бий гэж үү?!
Харин ч Монгол Улс Эрүүл мэндийн салбарынхаа үнэлэмжийг нэмэгдүүлэх, олон улс шиг гүйцэтгэлээр нь цалин, урамшууллыг нь олгодог болох зайлшгүй шаардлага үүсч байна. Эмч нарынхаа цалинг нэмэгдүүлэхээр өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн байгууллагууд ирэх оноос гүйцэтгэлээрээ санхүүждэг болохоор тусгасан билээ. Эрүүл мэндийн салбарын зөв тогтолцоог бүрдүүлснээр монгол хүний эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт болох юм.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
