Улсын Их Хурлын 2023 оны үйл ажиллагааны зорилт бол эрх зүйн 10 багц шинэчлэл юм. Удахгүй эхлэх Хаврын чуулганаар багц шинэчлэлүүдийн нэн тэргүүнд тавигдаж буй авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, засаглалыг болон парламентын ардчиллыг боловсронгуй болгохтой холбоотой цогц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.03.10) Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр болон Ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж санал солилцлоо.
Авилгатай тэмцэх, засаглалыг сайжруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд 2022 оны Намрын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг гаргаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн. Одоо Хаврын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг холбогдох хууль, тогтоомжид зохих өөрчлөлт оруулах, Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг шинээр батлах зэргийг харилцан уялдаатай хийх, ялангуяа авилгатай тэмцэхтэй холбоотой эрх зүйн шинэчлэлийн асуудлыг иргэд, олон нийт, эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийг хамруулан өргөн хүрээнд хэлэлцүүлэх нь зүйтэйг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр дурдлаа.
Тэрбээр улсын хэмжээнд зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын үр дүнг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгийг тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
