Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

2026 оны 05-р сарын 18 өдөр, 13 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shalgalt turiin albanii

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан. Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс баталсан товын дагуу 2026 оны II улирлын шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Шалгалтыг нийслэл болон орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Энэ удаагийн шалгалтад оролцохоор Улаанбаатар хотод 1157, улсын хэмжээнд 2321 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод Төрийн албаны ерөнхий шалгалт 2026 оны тавдугаар сарын 18–21-ний өдрүүдэд үргэлжилнэ. Өдөрт дөрвөн ээлжээр, нэг ээлжид 100 иргэн шалгалт өгөх юм.

Харин 2026 оны нэгдүгээр улирлын шалгалтад Улаанбаатарт 1532 иргэн бүртгүүлж, 1049 иргэн шалгалт өгсөн. Үүнээс 458 иргэн ерөнхий мэдлэг, 410 иргэн монгол хэл бичиг, 365 иргэн дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад тус тус тэнцсэн. Ингэснээр оролцогчдын 34.8 хувь буюу 365 иргэн нөөцөд бүртгэгдэх болзол хангасан.

Төрийн албаны ерөнхий шалгалт цахим хэлбэрт бүрэн шилжсэнээр ил тод, нээлттэй, хөндлөнгийн нөлөөлөлгүй явах нөхцөл бүрдсэн юм.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх