УДЭТ-ын ахмад уран бүтээлч, Монголын тайз дэлгэцийн урлагийн нэрт мастер , “Өнөр Бүл ” киноны Гажиг Гармаагийн дүрээр ард түмэндээ мөнхөрсөн Монгол улсын гавьяат жүжигчин Чүлтэмийн Алтан-Өлзий өвчний улмаас таалал төгслөө. Тэрбээр 1950 онд Завхан аймаг Түдэвтэй сумын Баянцагаан багийн “Улаан үзүүр” гэдэг газарт төржээ. 1973 оноос УДЭТ-т жүжигчнээр ажиллажээ. Тэрээр 2002 онд МУГЖ цол хүртжээ.
Тайз, дэлгэцийн авьяаслаг жүжигчин, МУГЖ Ч.Алтан-Өлзий дараах дүрүүдийг сэтгэлд хоногштол бүтээсэн байна.
ТАЙЗАН ДЭЭР БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
| Зохиолч | Жүжгийн нэр | Дүрийн нэр | Он |
| Д.Мягмар | Нандин Эрдэнэ | сурагч | 1973 |
| Ш.Цэрэн | Галт шугуй | Джем Рей | 1974 |
| А.Папаян | Цаг өөр болжээ | Зарзан Таная | 1974 |
| Д.Батбаяр | Дөшинжирмийнхэн | Жаргал | 1974 |
| Ч.Чимид | Маш нууц | Оргодол | 1975 |
| Д.Мягмар | Би яагаад? | Самдан | 1975 |
| Д.Намдаг | Оролмаа | Шархүү | 1975 |
| М.Горький | Егорь Булсчевийнхан | Бүрээч | 1975 |
| К.Гольдони | Хоёр эзний ганц зарц | Сильва | 1976 |
| Б.Нямаа | Хурлын дараа | Санжаа | 1976 |
| В.Вампилов | Ууган хүү | Кудимов | 1976 |
| В.Розов | Аз жаргалын эрэлд | Коля | 1977 |
| С.Удвал, Э.Оюун | Бумбат эрдэнэ | Чинбат | 1977 |
| А.Папаян | Цаг өөр болжээ | Вардан | 1977 |
| В.Вишневский | Үхэвч үнэн ялна | Усан цэрэг | 1977 |
| Б.Брехт | Эхийн сэтгэл | Гоги | 1977 |
| Н.Анкилов | Цэргийн бэлэвсэн гэргий | Цагдаа | 1978 |
| Д.Намдаг | Ээдрээ | Гинжит хүн | 1978 |
| Ч.Лодойдамба | Гарын таван хуруу | Элбэг | 1978 |
| У.Шекспир | Отелло | Цэрэг | 1978 |
| Д.Мягмар | Нэгэн няравын паян | 1-р залуу | 1979 |
| Ч.Чимид | Маш нууц | Тэрбиш | 1979 |
| П.Панчёв | Шовгор малгайтын дууль | Дээрэмчин | 1979 |
| Б.Дашдаваа | Сахиуст цэрэг | Пэлжээ | 1979 |
| У.Шекспир | Гамлет | Озрик | 1979 |
| И.Дрүцэ | Хүний мөс | Санду | 1980 |
| А.Губарев | Их ид шидтэн | Хазгар | 1981 |
| Ч.Чимид | Арын албаныхан | Борбанди | 1981 |
| Э.Оюун | Ширүүн тулааны өмнө | Жү дарга | 1981 |
| Ч.Лодойдамба | Гарын таван хуруу | Батаа | 1981 |
| Д.Мягмар | Найрын ширээний ууц | Дамдин | 1981 |
| Х.Хамза | Баян барлаг хоёр | Имам | 1981 |
| С.Маршак | Муурын байшин | Хэрээ | 1982 |
| Д.Дожоодорж | Унаган хайр | Чагдал | 1982 |
| С.Мирашниченко | Сэргэлт | Мастер | 1982 |
| Э.Воинич | Овод | Тамази | 1982 |
| А.Толстой | Алтан түлхүүр | Карабас Барабас | 1983 |
| Э.Оюун | Талын баатар | Бадам лам | 1983 |
| Д.Намдаг | Шинэ зам | Санжням | 1984 |
| Г.Ибсен | Нора | Доктор Ранк | 1984 |
| Ю.Яковлев | Чи хэн бэ? | Макарушка | 1985 |
| Д.Дожоодорж | Унаган хайр | Алдар | 1985 |
| Д.Намдаг | Бадрах | 1985 | |
| В.Ежов | Гаргалайн дуут шөнө | Федоровский | 1985 |
| Н.В.Гоголь | Байцаагч түшмэл | Бобчинский | 1985 |
| Д.Батбаяр | Хөхөлэй хүүгийн үлгэр | Билгүүн | 1986 |
| Г.Боровик | Буэнис-Айресаас хийсэн сурвалжлага | Шуудан зөөгч | 1986 |
| Д.Мягмар | Сувдан сондор | Буудлын эзэн | 1986 |
| Х.Зандраабайдий | Нулимсны наадах инээд | Ёндон | 1986 |
| С.Эрдэнэ | Сандрал | Орлогч дарга | 1987 |
| С.Жаргалсайхан | Буцах хаяг | Самбуу | 1987 |
| В.Вишневский | Үхэвч үнэн ялна | Боцман | 1987 |
| С.Жаргалсайхан | Халуун газар | Баасан | 1988 |
| С.Михалков | Бардам туулай | Хөгшин туулай | 1988 |
| Б.Брехт | Галилейн амьдрал | Бүжигчин, Маршал | 1988 |
| Б.Эрднеев | Галуу эргэж ирлээ | Цэрэн | 1989 |
| Н.Ганхуяг | Амин булаг | Өвгөө | 1989 |
| Ц.Балдорж | Зэрэглээ | Халтар | 1989 |
| Д.Намдаг | Ээдрээ | Дорлиг | 1989 |
| Ж.Шагдар | Цагаан дарь эх | Өвгөн | 1991 |
| У.Шекспир | Макбет | Дункан | 1991 |
| П.Баярсайхан | Хүн гөрөөс | Дэлэг | 1991 |
| Р.Таагүр | Цусан тахилга | Говиндаамани | 1993 |
| С.Баясгалан | Өрлөн жанжны өчил | Чойбалсан | 1993 |
| Ш.Цэнд-Аюуш | Хар будаа | Эрэгтэй | 1993 |
| Ж.П Сартр | Оршуулагдаагүй үрэгдэгсэд | Канорис | 1995 |
| О.Нил | Тамын дурлал | Шүүгч | 1996 |
| Р.Ганбат | Эрлэгийн данс | Шаравдорж | 2003 |
| Д.Равжаа | Саран хөхөө | Хөтлөгч | 2004 |
| Ч.Ганхуяг | Эр хүн болгож өгөөч | Өлзий | 2005 |
| В.Вампилов | Хэрээт төгөл | Баохин | 2014 |
ДЭЛГЭЦНЭЭ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
| Киноны нэр | Дүрийн нэр | Он |
| Үүрийн цолмон | Нямбуу | 1979 |
| Өнөр бүл | Гармаа | 1980 |
| Эргэж бодох бодол | Эрдэнэ | 1981 |
| Санаж яваарай | Слесарь | 1983 |
| Зарлаагүй дайны оршил | Баатар | 1984 |
| Ацаг шүдний зөрөө | Хятад худалдаачин | 1985 |
| Ирэх хаврын цэцэг | Мастер | 1986 |
| Найрын ширээний ууц | Ойдов | 1991 |
| Үл таних эмэгтэй | Таксины жолооч | 2011 |
Ум сайн амгалан болтугай.

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан

um maani badmi xum