Ардчилсан нийгмийн тулгуур гурван зарчмын хамгийн чухал нь хүний эрх юм. Тэр дундаа, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх. Энэ бол ардчилсан нийгмийн гол хэмжүүр. Манай нийгэм хаана явааг ч энэ л шалгуураар хэмжиж тогтоож болно.
Хэвлэл мэдээлэл хичнээн хараат бус, хичнээн хүчтэй байна, нийгэм төдий чинээ эрүүл байдаг гэж чөлөөт хэвлэлийн үрийг Монголын хөрснөө буулгах цагаас л ярьж хэлж ирсэн. Тэгвэл, монголын хэвлэлд нийгэм олон шүүмжлэлтэй хандах болсонд дүгнэлт хийх цаг болсон.
Яагаад ингэв? Хэнээс болов?
Бусдаас бурууг эрэхээс гадна, бид өөрсдөөсөө ч буруугаа хайх хэрэгтэй. Үндэсний хэмжээний сэтгүүлчид гэхээсээ илүү, ордны сэтгүүлчид болцгоосон буруу энд бий. Ордны яруу найрагч гэж байсан шиг, зөвхөн хаад ноёдод зориулсан магтаалын шүлэг туурвидаг яруу найрагчид шиг сэтгүүлчид олширсон нь, иргэдийн шүүмжлэлд өртөх нэг үндэслэл болсон гэдэгтэй санал нийлэхгүй байж ч болохгүй. Сэтгүүлчдийн маань дийлэнх нь өөрсдийнхээ амь амьжиргааг хөөж, амьдрал, бодит үнэнээс холдож, ухуулга сурталчилгааны хуруу хумс болцгоосон ухралт бий. Эхэндээ сэтгүүлчдээс болгоомжилдог, тэднээс айдаг, түүнээс улбаалаад хүндлэх хандлага байсан нь ч ор мөргүй алга болжээ, 25 жилийн дараа эргэн харахад.
Нэг мэдэхэд, эрх баригчид өөр өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болж, хэвлэлийн зах зээлийг базжээ. Сэтгүүлчийг хүндлэх ч шаардлагагүй болсон. Яагаад гэвэл, дийлэнх сэтгүүлчид тэдний хөлсний ажилчид болсон. Ийнхүү эзэн ноёрхлоо тогтоож амжсан.
Нэг хэсэг ташуурдуулдаг байсан эрх баригчид, одоо хэвлэл мэдээллийг өөрийнхээ ташуур болгосон эмгэнэлтэй үетэй бид золгожээ. Ийм үед бодит мэдээлэл хөгжих биш, манипуляц дэлгэрдэг. Мэдээллийн манипуляция буюу, гуйвуулсан мэдээллийг иргэдэд цацдаг, тулгадаг эрин цагт бид амьдарч байна.
Тэд хэвлэлийг хяналтандаа бүрэн авсан хэдий ч, үүндээ ханасангүй. Мөнгөгүй иргэд тэдэнтэй адил телевиз байгуулж, өдөр тутмын сонин ажиллуулж чадахгүй. Чадах юм нь, хувиараа фэйсбүүк нээх, арай дөнгүүр нэг нь сайт ажиллуулж байна.
Тэгвэл энэ ертөнцийг ч тэд хумихыг санаархаж байна. Энэ бол шинээр батлах эрүүгийн хуулиар дамжуулан иргэдийн фэйсбүүк болон сэтгүүлчдийн сайтыг хяналтандаа авах, хааж боох оролдлого юм. Эрх баригчид сошиал ертөнцийг гартаа атгахаар завдаж байна.
Энэ бол эрүүгийн хуулийн шинэчлэлд, – Зөвшөөрөлгүй зураг авахыг хориглоно. Зөвшөөрөлгүй авсан зургаа нийтэд түгээн дэлгэрүүлсэн бол хариуцлага тооцно, хувь иргэнийг 2 сая төгрөг, аж ахуйн нэгжийг 20 сая төгрөгөөр торгоно гэсэн заалтыг Эрүүгийн хуульд оруулахаар бэлджээ.
Энэ бол ярилцаж, хэлэлцэх сэдэв мөн. Хэн нэгний, өвчтэй зовлонтой хүний зургийг хамаагүй авч, дур зоргоор нь нийтэд цацахыг хориглох нь зөв. Гэхдээ public figure буюу олны танил, нэр алдартай, эрх мэдэлтэй хүмүүсийг энгийн хүмүүстэй ижил нэг заалтанд багтааж огт болохгүй. Тэд бол олны танил гэдгээрээ бусдаас ялгардаг онцлогтой.
Тэдний зургийг олон нийтийн газар ( дэлгүүр, үзвэрийн газар, шоунд, амралт, зугаалга зэрэг) авах эрхийг сэтгүүлчид эдлэх ёстой. Түүнийгээ хэвлэлд нийтлэх эрх нь ч нээлттэй байх ёстой. Сэтгүүлчид зураг бүртээ зөвшөөрөл авна гэж байж болохгүй. Үүний эсрэг нэгдэж тэмцэх ёстой. Харин олны танил тэр этгээдийг гэрт нь, унтлагын өрөөнд нь, усанд орж байхад нь, гэр бүл үр хүүхэдтэйгээ орон гэртээ амарч байхад нь хөндлөнгөөс зураг авах, түүнийг нь зөвшөөрөлгүй нийтлэхийг хориглодог заалт бол дэлхий нийтэд түгээмэл оршдог.
Үүнийг бол зөвшөөрч байна. Тиймээс энэ туршлагыг харгалзаж үзэж, заалтыг нь ялгаж салгахыг хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсэгт уриалж байна. Нөгөө талаас сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө, хэвлэл мэдээллийн бүх байгууллага нэгдэн ажиллах цаг иржээ. Сонгууль бүрийн өмнө Хэвлэл мэдээллийн байгууллагыг хууль, дүрмээр чангалсаар амьсгалах ширхэг агаар ч үлдээхгүй нь. Чөлөөт хэвлэл байхгүй болбол чөлөөт хүний тухай дурсаад ч хэрэггүй. Сэтгүүлч ерөнхийлөгчтэй улс байна даа, ганц заалтыг ч болов эрүүл үлдээгээч.
Монголын Үндэсний Вебсайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны тэргүүлэгч гишүүн, аналист Ц.ЭНХБАТ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
