Монголын хүүхдийн оюун санааны үндэс, үгийн урлагийн эрдэнэсийн санг бий болгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан үлгэр зохиох уралдаанд шалгарсан үлгэрүүдийг эмхэтгэн бүтээсэн “Чингисийн билиг сургаалт үлгэр” номын нээлт өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.
Уг номыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын хүүхдийн соёлын сан, “Аргун” монгол контент үйлдвэрлэгч хамтран хэвлүүлсэн байна. Төрийн соёрхолт хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн санаачилгаар энэ ажил төсөл болон хэрэгжжээ.
“Чингисийн билиг сургаалт үлгэр” ном нь зөвхөн уншаад зогсохгүй орчин үеийн дэвшилтэт технологи, ухаалаг утастай хослуулан ашиглах олон ид шидтэйгээр бүтээгджээ. Тухайлбал, хүүхдүүд ухаалаг утсыг номтойгоо хослуулан номынхоо нүүр хавтсан дээр 3D байдлаар монгол гэрийг барих аргачлалыг сурах юм. Мөн арын хавтсан дээрээс “Чоно ба долоон ишиг” хүүхэлдэйн жүжгийг бүрэн эхээр нь видео хэлбэрээр үзэх боломжтой.
Бичиг үсэг хараахан сураагүй байгаа балчир хүүхдүүд гар утсаа ном руугаа чиглүүлэн үлгэрийн аудио хэлбэрийг сонсох боломжтой. Арын хуудсан дээр үлгэрийн баатруудаа будаж болно.
Ийнхүү “Чингисийн билиг сургаалт үлгэр” нь уншдаг, ярьдаг, сонсдог, үздэг, буддаг ном болсон байна.
Номын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй нар оролцлоо. Ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор их эзэн Чингис хааны билиг сургаалд үндэслэсэн хүүхдэд зориулсан үлгэр зохиох уралдаан зарласныг та бүгд мэдэж байгаа.
Тус уралдаанд үлгэр зохиож идэвхтэй оролцсон бүх хүмүүсийг энэ танхимд өнөөдөр бид урьсан. Та бүхэн өнөөдөр Төрийнхөө ордонд хүрэлцэн ирсэнд их баяртай байна. Үлгэр зохиох уралдаанд хот, хөдөөнөөс 9-90 насны нийт 75 хүний 100 гаруй бүтээл ирсэн. Бид шүүгчдийн зөвлөл байгуулж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулаад 21 зохиогчийн 23 бүтээлээр шилдэг үлгэрийн номыг бүтээж, өчигдөр шөнө хэвлэлтээс авч, өнөөдөр бэлэн болгож та бүхний гарт хүргэж байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ “Хүрэлцэж ирсэн та бүгдийн энэ өдрийн түмэн амгаланг эрж мэндчилж байна.
Монголчууд бид удахгүй цагаан сарын шинийн нэгнээ угтан золгож, төрт ёсны сайхан уламжлал, нүдэлчдийн тээж ирсэн энэ сайхан баяраа тэмдэглэх гэж байна. Энэ сайхан баярын босгон дээр Их эзэн Чингис хааны сургаалын дор бүтээгдсэн үлгэрийн цомгийг нээж байгаадаа туйлын баяртай байна.
Өвөг дээдэс маань үр ач нартаа зуун зууныг дамжуулан, мянга мянган үлгэр өгүүлж ирсэн. Бид хүүхэд байхдаа нутгийн настан буурлуудаас, эмээ өвөөгөөсөө, аав ээжээсээ ам дамжсан олон домог, үлгэр, туулийг сонсож, түүгээр хүмүүжиж, байгаль, цаг уурын хүнд бэрхшээл, нүүдлийн соёл иргэншил, ахуйтайгаа холбоотой эртний баатарлаг туульс, Чингис хаан, Гэсэр, Жангарын баатарлаг түүхийг сонсож хүмүүжсэн.
Тэр үеийн телевизээр “Үлгэрийн танхим”, “Боролдойн цаг” зэрэг нэвтрүүлгийг бидний болоод бидний доод үеийнхэн сонсож, хүсч хүлээж ирсэн. Ийм цаг үеийг бид туулж ирсэн. Үлгэр сонссон хүүхдийн хүмүүжил зөв чиг хандлагатай болдог. Үлгэрийнхээ хүрээнд хүүхдийн ухаан тэлж, түүнийг баяжуулан ярьж, эмээ өвөө, аав ээжийнхээ ярьсан үлгэрийг бусдадаа ярьдаг, ийм түүхтэй.
Монголчуудын оюуны чадамж дэлхийд гайхагдаж байгаагийн нэг суурь нь бид аман түүх, үлгэр, домог туулийг цээжээр мэддэг, цээжилдгийн үр шим байдаг болов уу гэж бодож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас үлгэр тууль хийгээд ер нь биет болон биет бус соёлын өвөө хадгалах, хамгаалах, өвлөх, өвлүүлэх, сурвалжлах, сурталчлахад ихээхэн анхаарч ирсэн. Энэ ажлын нэг жишээ нь Монголын хүүхдийн оюун санааны үндэс болохуйц, үгийн урлагийн эрдэнэсийн сан бий болгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Чингисийн билиг” сургаалд үндэслэн үлгэр зохиох уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүдээр туурвисан “Чингисийн билиг сургаалт үлгэр” номын нээлтийг хийж байгаа үйл явдал юм.
Энэхүү уралдаанд 9-90 насны 70 орчим хүн оролцож, 100 гаруй бүтээл ирүүлснээс мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн шүүгчдийн зөвлөл ажиллаж, шалгарсан үлгэрүүдийг мэргэжлийн түвшинд засч сайжруулах, номын эх болгон бэлтгэх ажлыг гүйцэтгэсэн. Энэ бол бас амаргүй, нэлээд төвөг бэрхшээлтэй, олон хүний хүч хөдөлмөр, оюун санааны үр дүнд бүрэлдсэн ажил байлаа.
Энэ дашрамд “Чингисийн билиг” төслийг санаачлагч, өнгөрсөн онд Төрийн соёрхол хүртсэн, Соёлын Гавьяат зүтгэлтэн хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуай үнэхээр сэтгэл зүрхнээсээ ажилласан. Тийм учраас хүүхдийн зохиолч, Төрийн соёрхолт Ж.Дашдондог гуайдаа талархал илэрхийлье.
Их хааны суу билгийн ивээлд бүтсэн монгол үлгэрийн цоморлиг ийнхүү анх удаа хэвлэлтээс гарч өнөөдөр бид нээлтийг нь хийж байна. Энэ ажил цааш цаашаа өргөжиж, улам олон билиг сургаал гарч, өнөөдрийн орчин цагийн электрон хөгжил, бусад зүйлтэй нийцэж, мянга мянган хүүхдийн сэтгэл зүрхэнд хүрч, энэ үлгэрт гарсан баатруудынхаа жишээгээр манай хойч үе өсч бойжиж, хүмүүжиж явна гэдэгт итгэлтэй байна.
Үүн дээр суурилаад энд оролцож байгаа хүмүүс маань хүүхдийн зохиол, хүүхдийн чиглэлтэй, хүүхдийн хүмүүжил рүү хандсан үлгэр домгийг илүү олон туурвиасай. Орчин цагт электрон тоглоомд донтох, компьютерт өвчлөх зэрэг олон бэрхшээл биднйиг тойроогүй, дайрч байгаа энэ үед номд шимтэж, номд дурладаг, үлгэрт саатдаг ийм хойч үеэ хүмүүжүүлэхэд та бүхний маань оролцоо их өргөн дэлгэр байгаасай гэж хүсч байна. Ингээд энэ арга хэмжээнд хүрэлцэж ирсэн та бүгдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын өмнөөс баяр хүргэж, амжилт хүсч байна. Баярлалаа” гэв.
Үүний дараа уралдаанд оролцсон зохиогчид, шалгарсан шилдэг бүтээлийн зохиогчдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд нар гардуулан өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын батламжийг “Авшиг, шившиг хоёрын үлгэр”-ийг зохиогч Зоригт, “Алтан сургаалт гүнж” үлгэрийг зохиогч В.Амархүү, “Алтан үст үнэг” үлгэрийг зохиогч сурагч Сүндэрмаа, “Ариун үйлст хүүгийн үлгэр”- ийг зохиогч Цэрэнлхам, “Ачлал тусын хариу” үлгэрийг зохиогч Аззаяа нарын зэрэг олон хүн гардан авсан юм.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
