“Тоастмастерс Монгол” ТББ нь “Дэлхийн илтгэлийн өдөр”-ийг энэ гуравдугаар сарын 15-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Дэлхийн 80 орчим оронд нэг өдөр зэрэг болдог энэ үйл ажиллагааг онлайнаар 150 гаруй оронд шууд дамжуулдаг бөгөөд олон улсад цацагддаг гэдэг утгаараа бүх үйл ажиллагаа, илтгэлүүд англи хэл дээр явагддаг. Энэ жилийн хувьд “A voice for a better world” буюу “Илүү сайхан дэлхийг бүтээхэд өргөх миний дуу хоолой” сэдвийн дор явагдах гэж байна. Өнгөрсөн жил Төрийн ордонд зохиогдсон арга хэмжээнд 30 илтгэгчид илтгэлээ танилцуулж, 100 гаруй хүнийг хамарч, бидний үйл ажиллагаа амжилттай болсныг олон улсын зохион байгуулагчид цохон тэмдэглэж байв. Энэ жил Улаанбаатар хотноо МУИС-н 1-р байрны дугуй танхимд болох гэж байна.
Английн зохиолч, нэрт уран илтгэгч Саямон Гибсон 2014 онд “Дэлхийн илтгэлийн өдөр”-г анхлан санаачилж, үүнээс хойш жил ирэх тусам оролцогчдын тоо, олныг хамрах хүрээ нь өргөссөөр байна. Өөрсдийн амьдралд эерэг өөрчлөлт авчирах, бусдад их, бага хэмжээгээр сайн нөлөө үзүүлэх, илүү сайхан амьдрах орчныг бий болгоход энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүр үнэ цэнтэй гэдэг санааг уг үйл ажиллагаа зорилгоо болгодог юм. Хамгийн гол нь 8 настай бяцхан охиноос 80 настай өвөө ч гэсэн илтгэлийн өдөрт оролцож өөрийн санаж явдаг зүйлээ бусаддаа хүргэхэд нээлттэй ба нуугдмал дуу хоолойг ил болгох “гүүр” нь болох юм.
Тус үйл ажиллагаанд илтгэгч болон сонирхогч гэсэн 2 байдлаар оролцох боломжтой. Энэ жил 25 илтгэгчдийг бүртгэх бөгөөд нэг илтгэгчид 4-5 минутын хугацаа олгогдож байна. Эдгээр илтгэгчдийн илтгэлүүд Rings.tv болон нийгмийн сүлжээ сайтуудаар шууд дамжуулагдах юм. Оролцохыг сонирхогчдын бүртгэл 2017.03.12-г дуустал явагдана.
Сэдэв: A voice for a better world
Хэзээ: 2017.03.15-нд 13:00-18:00
Хаана: МУИС-н хичээлийн 1-р байр, Дугуй танхим /216 тоот/
Бүртгүүлэх холбоос: https://goo.gl/forms/SNM2KWLDyVl4t3m42
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.facebook.com/WorldSpeechDayMongolia
Холбогдох утас: 99103558 /Зохион байгуулагч/

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
