“Монгол хүн- Хүмүүжлийн анхдугаар зөвлөгөөн” өнөөдөр эхэллээ.
Уг зөвлөгөөнд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газартaй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөгөөнд Засгийн газрын гишүүн БСШУС-ийн сайд Ж.Батсуурь, Нийслэлийг Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож салбарынхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, арга замын талаар хэлэлцлээ.
Боловсролын салбарынхны энэ удаагийн зөвлөгөөнөөр салбарын тулгамдаж байгаа Монгол хүнээ бэлтгэх, хүмүүжлийн асуудлуудын шийдлүүдийг ярилцаж, 2017 оны 2 сарын 14-ны өдрөөс эхлэн 4 жилийн турш үргэлжлэх “Монгол хүн- Хүмүүжлийн аян”-ы зохион байгуулалт, хамрах хүрээ, гарах үр дүнгийн талаар хэлэлцсэн юм.
Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороотой хамтран зохион байгуулах “Монгол хүн-Хүмүүжлийн аян”-д төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг 623, 225 сургууль, 8 боловсролын төв хамрагдах бөгөөд аянг 2020 он хүртэл жил бүр 4 үе шаттайгаар дүгнэх юм байна.
Монгол хүн хүмүүжлийн аяны зорилго нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үүднээс хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэх бөгөөд Нийслэлийн хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийг газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, боловсролын хэлтсүүд хамтран оролцоно.
Тус аяныг санаачлагч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ “Улс орны хамгийн эрхэм үнэт зүйл бол маргаашийн ирээдүйгээ бэлтгэх явдал юм. Монголчууд бид Хүн болох багаасаа хүлэг болох нь унаганаасаа гэж хэлэлцдэг билээ. Тиймээс Монгол хүнээ багаас нь бэлтгэе. Бид хүнлэг, элгэмсэг, ухаалаг, өөдрөг,зорилготой, бүтээлч, хариуцлагатай Монгол хүүхдээ бэлтгэх ажил чухал болоод байна. Иймээс нийгмийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр орчин үеийн Монгол иргэний язгуур суурь чанаруудыг төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжлийн талаар төр засгийн оновчтой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэхүү аяны хүрээнд Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, солилцох, Багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. “


.jpg)


.jpg)

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
