Боловсролын тухай хуулийн хэрэгжилт, ерөнхий боловсролын сургууль, тусгай хэрэгцээт сургууль, “Үдийн цай” хөтөлбөр, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Ундармаа болон ажлын дэд хэсгийн гишүүд өчигдөр (2017.03.14) нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулиар орж “Үдийн цай” хөтөлбөрийн чанар, хүртээмжийн байдалтай танилцаж, Боловсролын тухай хуулийн эрх зүйн орчныг өөрчлөх асуудлаар санал солилцлоо.
Ажлын хэсгийн гишүүд эхлээд физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр дунд сургуульд ажилласан юм. Тус сургууль нь бага ангигүй бөгөөд долоодугаар ангиас дээших хүүхдүүд суралцдаг болохоор “Үдийн цай” хөтөлбөр хэрэгждэггүй юм байна. Гэхдээ улсын сургуулийн хувьд тулгамдаж буй асуудал нэлээд байгаа талаар сургуулийн захирал Д.Энхжаргал танилцуулсан. Тэрбээр, гүнзгийрүүлсэн сургалт явуулахад багшийн нэмэгдэл хөлстэй холбоотой хүндрэл учирдаг гээд энэ талаар хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцлов. Түүнчлэн сурах бичгийг байнга өөрчлөлгүй, нэг сурах бичгээрээ дагнах нь чухал байна гэлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Багш, сурган хүмүүжүүлэгчдийн нийгмийн асуудал орхигдож байгаа учраас улсын сургуульд ажиллаж байгаа чадварлаг багш нар хувийн сургуулиуд руу шилжиж байна. Мөн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр дунд сургууль нь МУИС, эсвэл ШУТИС-ийн түшиц сургууль болж, илүү нарийвчилсан сургалттай болох зайлшгүй шаардлагатай байна. Учир нь олон хүүхэд энэ сургуульд сурах хүсэлтэй ч багтаамж хүрэлцээгүйгээс суралцаж чадахгүй байна” хэмээлээ.
Харин УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, хүүхдүүдэд суралцах орчин маш чухал болохыг дурдаад анги танхимын багтаамж муу, нөгөөтэйгүүр багш нарын нийгмийн халамж, цалин бага байгааг анхаарах хэрэгтэйг онцолж байлаа.
УИХ-ын гишүүд дараа нь Хан-Уул дүүрэгт байрлах “Орчлон” олон улсын дунд сургуулийг зорьсон юм. Тус сургууль нь “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож өөрчилжээ. Эднийх хүүхдүүдэд эрүүл ахуйн шаардлага хангасан, жигнэсэн, транс тосгүй халуун хоолоор үйлчилж эрүүл орчинд сурах таатай нөхцөлийг бүрдүүлдэг талаараа танилцуулав. Тус сургуулийн Эцэг эх, багш нарын холбоо “Үдийн хоол”хөтөлбөрийг хариуцан ажилладаг байна. Мөн сурагчдадаа сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог бөгөөд энэ жил 62 хүүхэд тус тэтгэлэгт хамрагдсан байна.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Улсын сургуульд тулгарч байгаа асуудал их бий. Байршил, ачааллаасаа болоод 3 ээлжээр хичээллэж байгаа. Мөн багш нарын ачаалал ч их байна. Түүнчлэн “Үдийн цай” хөтөлбөр хүүхдүүдэд хангалттай илчлэг, тэжээл өгч чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Харин төрөөс улсын сургууль, хувийн сургууль гэж ялгалгүйгээр багш нарт нийгмийн халамжийг адил тэгш үзүүлэх хэрэгтэй байна” гэлээ.
Ажлын хэсэг шалгалтын дүнд үндэслэн цаашид анхаарах асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулж НББСШУ-ны байнгын хороонд танилцуулах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
