Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
Н.Учрал гишүүний хувьд өмнө нь тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилчдын баярын хуралд оролцон эмчийн ажлын ёс зүйн чиглэлээр лекц уншихын зэрэгцээ ажил үйлсээрээ манлайлсан гурван эмчийг Байгаль нуур-Итгэлт хамбад аялах эрхийн бичгээр шагнасан билээ. Тэгвэл өнөөдөр СХД-ийн нэгдсэн эмнэлгийн шилдэг эмч нарын багийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс суурь нь хүн амын эрүүл мэнд байдаг билээ. Тиймээс эрүүл энх байх нь дээдийн жаргалан гэж монголчууд бид ярьдаг. Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь оршин сууж буй нийслэл Улаанбаатар хотын иргэддээ бид эрүүл, аюулгүй хот байгуулна гэсэн амлалт өгсөн.
Тиймээс иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангахын төлөө томоохон зорилт тавин ажиллаж байна. Энэ өдрийг эмч нарын өдөр гэхээсээ илүү дэлхий нийтээр эмч нартаа талархдаг баяр болгон тэмдэглэсээр иржээ. Энэрэнгүй үйлсийн элч болж, ард түмнийхээ энхийн манаанд цаг наргүй зогссон та бүхэн өнгөрсөн хугацаанд олсон амжилт ололтоо улам бататгаж, орчин үеийн техник, технологийн дэвшлийг эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх шатанд нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэж нийгмийн эрүүл мэндэд онцгой анхааран ажиллана гэдэгт итгэж байна. Иргэн бүрийн амь нас, эрүүл мэндийн төлөө нөр их хөдөлмөр, ачааг нуруундаа үүрэн ажиллаж ирсэн үе, үеийн эрдэмтэн мэргэд, гавъяатууд, ахмад эмч нарынхаа ариун үйлсээр бид үргэлж бахархаж байдаг билээ” гэв.
Харин нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэрэн “Н.Учрал гишүүндээ баярлалаа. Бид хамтдаа хичээсний үр дүнд энэ жил томуу, томуу туст өвчний ид дэгдэлтийн үед СХД-ийн хүүхдийн алтан амь эрсдээгүй юм. Амжилт хүсье” гэсэн юм.
Өнөөдрийн уг арга хэмжээнд СХД-ийн Засаг дарга Ц.Сандагсүрэн, ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг нар оролцсон юм.


Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
