Оюуны хөрөнгө оруулалт гэдэг хамгийн чухал зүйл болохыг манай уншигчид сайн мэдэж буй биз ээ. Тэгвэл “Оюуны матриц” академи Монгол хүний оюун ухааныг улам бүр хөгжүүлэхээр, Монголчуудынхаа оюун сэтгэхүйд улам их хөрөнгө оруулалтыг хийхээр шамдан ажиллаад багагүй хугацаа өнгөрч буй юм. Тус академийн Ой тогтоолт, түргэн уншилтын багш Б.Мөнхболдтой уулзаж, ярилцсанаа хүргэж байна. Оюун ухааныг дээдлэдэг эрхэм уншигч танд сонирхолтой байх болов уу.

–Танай “Оюуны матриц” академийг байгуулагдаад 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буйг мэдэх юм. Ер нь ийм академи байгуулах болсон нь нэг талаас нийгэм дэх эрэлтэд тулгуурласан явдал гэж харж болох уу? Нийгэм нэлээд стресстэй, хүмүүс бухимдалтай байх нь эргээд хүний оюун ухаанд, ой санамжид сөрөг нөлөөллийг үзүүлдэг юм шиг санагддаг?
Манай академи нийгэм дэх эрэлт гэхээсээ илүү Монгол хүний оюун ухааныг хөгжүүлэх гол зорилготой бөгөөд оюуны спортын хөгжлийг шинэ түвшинд хүргэх гэж зорин ажиллаж байгаа юм.
Ер нь бол ой тогтоолтод сөргөөр нөлөөлдөг гол зүйл яах аргагүй стресс юм. Тэр ч утгаараа нийгэм дэх энэ их стресс хүн болгонд тодорхой хэмжээний марталт, хайнга байдал гэх мэт зүйлсийг байнга дагалдуулах болсон. Оюуны спортоор хичээллэж, ой тогтоолтын аргад суралцсан хүн энэ бүгдээс гарах арга замаа оллоо гэж ойлгож болно.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд танай академид хэчнээн хүүхэд хамрагдсан бэ? Суралцагсдынхаа амжилтын талаар энд дурдаач?
Өнгөрсөн хугацаанд нийт 200 гаруй суралцагчдыг бэлтгэсэн байна. Манай академи нь ой тогтоолт, хурдан уншлага, англи хэл гэсэн үндсэн бүх хичээлээ амьдралд илүү ойр хэрэглээ тал дээр нь тулгуурлаж заадгаараа бусад энэ төрлийн сургалтын байгууллагуудаас ялгаатай гэж хэлмээр байна. Тийм ч болохоор манайд хамрагдсан бүх суралцагчид маань амьдралдаа сурсан зүйлсээ ашиглаж сэтгэл хангалуун явж байгаа нь харагддаг. Мөн төгсөгчдийн клубээрээ дамжуулан байнгын холбоотой байж сурч мэдсэн зүйлсээ улам баталгаажуулж ашиглах тал дээр туслалцаа авдаг юм.
-Танай багш нарын ур чадварын талаарх мэдээллийг сонирхож болох уу?
Манай академи Украин улсаас тархины фитнес дасгалжуулагч, шинжээч, Андрей Сподин багшийг урьж авчран мэргэжлийн чадварлаг багш нарыг бэлтгэсэн гэдгээ хэлэхэд таатай байна.
-Танай сургалтын гол онцлог, давуу талыг та юу гэж хэлэх вэ?
Манай сургалтын гол давуу тал бол үр дүн юм. Бид ч энэ тал дээрээ маш сайн анхаарч ажилладаг. Манайх сургалтыг практик зарчимаар явуулж сургадаг. Нэг сургалтандаа гурван төрлийн хичээлийг явуулдгаараа давуу талтай. Англи хэл, түргэн уншилт, ой тогтоолт гэсэн хичээлүүд юм.
1 сарын хугацаанд 7 хоногийн таван өдөр 3-н цагаар хичээллэдэг болохоор үр дүн сайн байдаг
-Танай академи “Төгс ой тогтоолт насан туршийн санамж”–ийг хүмүүст үлдээх зорилготой юм билээ. Энэ талаараа нэмэлт мэдээлэл өгөхгүй юу?
Ой тогтоолтыг бид гурван төрлийн хичээлээр практик хэлбэрт хувиргаж дадал болгон тархинд суулгадгаараа онцлогтой. Баруун тархины онцлогт түшиглэж ой санамжийг хөгжүүлэн хүний тархинд онцгой хэлбэрийн дадлыг суулгаж өгснөөрөө сурагчид маань насан туршдаа ой тогтоолтыг өөртөө бүрэн эзэмшдэг.
-Зарим хүмүүс гадаад хэлийг бусдаас илүү хурдан сурчихдаг. Гэтэл гадаад хэлний хичээл үзээд л байгаа хэрнээ өөрийн болгон сурч чаддаггүй хүмүүс цөөнгүй. Тэдгээр хүмүүс танай академид суралцсанаар хэл сурахад илүү хялбар болох боломжтой юу?
Бид нар хүнд хамгийн ойрхон амар хялбар болох харьцуулалтын аргаар цагт 100-н англи үгийг цээжлүүлдгээрээ хэл сурч чаддаггүй хүмүүс амар хялбар байдаг.Энэ аргаар ямарч хүнийг сургаж болдог.
-Хүний тархийг гэмтээж байдаг муу зуршлууд нь хүний ой тогтоолтод сөрөг нөлөөлөл үзүүлдэг шиг байгаа юм. Ер тархиа хөгжүүлэх талаар та манай уншигчдад ойр хэрэг болох зөвлөгөөг хүргээч?
Ном уншсанааар тархи маш сайн хөгждөг.Тиймээс өдөр бүр 20-30 минут ном уншиж хэвших нь биднийг тархийг болоод ой тогтоолтыг хөгжүүлдэг.
-Танай академийн ой тогтоолын хаврын сургалт явагдаж байгаа юм байна. Энэ талаараа нэмэлт мэдээлэл өгөхгүй юу?
Манайх сар бүр элсэлт авдаг.Сурагчдын амралтанд тохируулан энэ удаагийн хаврын сургалтандаа 40%-ийн хөнгөлөлт үзүүлж байгаагаараа онцгой юм. Өглөөний хичээлд хамрагдах боломжтой хүмүүстээ зориулж 8:00-11:00 цагийн анги гаргасан байгаа.Оройн ээлж маань 18:00-21:00 цагийн хооронд хичээллэдэг.
–Сурагчид танай сургалтад суралцсанаар сурлагандаа амжилт гаргадаг байх. Эцэг эхчүүдийн сэтгэгдэл ямар байдаг вэ?
Эцэг эхчүүд нь хүүхдээсээ хичээл зүтгэл, өөртөө итгэх байдал, баяр баясгаланг олж хардаг учир сэтгэл ханамжтай байдаг.
–Ярилцсанд баярлалаа.
Оюуны матриц академи, Peace tower 15-р давхарт 1504 тоот
Харилцах утас 89102424 91442468 99328600

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
