Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр Монголын Хөлбөмбөгийн холбоо, “Их Талын Дуулиан ТББ” болон Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Нийслэлийн Боловсролын Газар хамтран Нийслэлийн аварга шалгаруулах “ДУУЛИАН-2020” заалны хөлбөмбөгийн 11 дэх удаагийн тэмцээний Финалын тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийн спортыг хөгжүүлэх зарлигийг хэрэгжүүлэх, нийтийн хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, энэ салбарт дэмжлэг туслалцаа үзүүлдэг хувь хүн, албан байгууллагын тусламж хамтын ажиллагааны хүрээнд материаллаг баазыг нэмэгдүүлэх, Монголын хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг, авъяаслаг, эрүүл монгол иргэнийг төлөвшүүлэх үндсэн зорилго ач холбогдолтой юм. Энэхүү тэмцээнд олон байгууллага ивээн тэтгэгчээр оролцсон бөгөөд дэлхийн хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй хөлбөмбөгийн спортод Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг амжилттай оролцуулах баг тамирчдыг бэлтгэх зорилготой юм.
“Дуулиан-2020” заалны хөлбөмбөгийн тэмцээнийг анх 2006 оноос эхлэн зохион байгуулж ирсэн ба ерөнхий боловсролын сургуулиудын дунд охид, хөвгүүдийн насны ангиллаар зохиодог энэхүү тэмцээнд жил бүр ойролцоогоор 30,000 гаруй мянган охид, хөвгүүд хамрагдаж энэ спортоор хичээллэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмцээний хамгийн сүүлчийн тоглолт болох 15 настай хүүхдүүдийн хөлбөмбөгийн тэмцээнийг үзэж сонирхоод баг тамирчдад шагнал гардуулж үг хэлэв. Тэрбээр, “Тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн дундаас Монголоороо овоглосон ирээдүйн Роналдо, Месси, Бекхем, Торрес нар шиг сайн тамирчид төрөн гарна гэдэгт миний бие итгэлтэй байна” хэмээжээ. Мөн энд хүүхэд, залуучуудыг ивээн тэтгэн оролцуулж байгаа бизнесийнхний дундаас дэлхийд алдартай Челси, Реал Мадрид, Барселона багийн эзэд шиг хүчирхэг, чадалтай багийн эзэд төрөн гарахыг ч үгүйсгэхийн аргагүй. Монгол Улсад хөлбөмбөг эрчимтэй хөгжих үндэс суурь нэгэнт тавигдлаа” хэмээн онцлон хэллээ.
“Дуулиан-2020” заалны хөлбөмбөгийн тэмцээний нас, насны ангиллын шагналт байранд орсон баг тамирчдыг танилцуулж байна.
Охид-11 насны ангилалд
I- байр – 10-р сургууль Termigas
II- байр – 79-р сургууль /БСБ сервис /
III- байр – 41-р сургууль /Сэлба Сервис /
IV- байр – 65-р сургууль /Сүү ХК/
Шилдэг тоглогч н.Хандмаа /10-р сургууль/
Шилдэг хаалгач н.Ганболор /41-р сургууль/
Мэргэн бууч н.Баясгалан /79-р сургууль/
Охид-13 насны ангилалд
I- байр – ESM English shcool of Mongolia
II- байр – 33-р сургууль / Богд Үйлст /
III- байр – 107-р сургууль / Ард даатгал /
IV- байр – 119-р сургууль
Шилдэг тоглогч н.Энхномун /ESM/
Шилдэг хаалгач н.Бүжинлхам /33-р сургууль/
Мэргэн бууч н.Мөнхцэцэг /107-р сургууль/
Охид-15 насны ангилалд
I- байр – 34-р сургууль /Бумо/
II- байр – 107-р сургууль /Ард даатгал /
III- байр – Амгалан ЦС /Хасбанк /
IV- байр – 84-р сургууль /Тэнгэр даатгал /
Шилдэг тоглогч н.Билэгмаа 34-р сургууль
Шилдэг хаалгач Ж.Уянга 107-р сургууль
Мэргэн бууч н.Уянга /Амгалан ЦС/
Охид-17 насны ангилалд
I- байр – 79-р сургууль / БСБ Сервис /
II- байр – 26-р сургууль /Амарбаясгалант зочид буудал/
III- байр – 92-р сургууль /Миг даатгал /
IV-байр – 53-р сургууль /Рендербау /
Шилдэг тоглогч н.Дэлгэрзаяа /26-р сургууль/
Шилдэг хаалгач н.Солонго /79-р сургууль/
Мэргэн бууч н.Минжин /53-р сургууль/
Хөвгүүд-11 насны ангилалд
I- байр – Буянт-Ухаа ЦС /Хүннү эйр/
II- байр – 84-р сургууль /Тэнгэр даатгал/
III- байр – Оюуны-Ундраа ЦС /Хасбанк/
IV- байр – 14-р сургууль /Худалдаа хөгжлийн банк /
Шилдэг тоглогч н.Содбилэг /Буянт-Ухаа ЦС/
Шилдэг хаалгач н.Итгэлт /14-р сургууль/
Мэргэн бууч н.Түвшинтөр /137-р сургууль/
Хөвгүүд-13 насны ангилалд
I байр – 97-р сургууль /Keisy Fine/
II байр – 10-р сургууль /Termigas/
III байр – 14-р сургууль /Худалдаа хөгжлийн банк/
IV байр – Буянт-Ухаа ЦС /Хүннү эйр/
Шилдэг тоглогч н.Шинэбаяр /97-р сургууль/
Шилдэг хаалгач н.Тэргэл /10-р сургууль/
Мэргэн бууч н.Төгөлдөр /102-р сургууль/
Хөвгүүд-15 насны ангилалд
I- байр – 40-р сургууль /Хасбанк/
II- байр – 41-р сургууль /Сэлба сервис/
III- байр – ОУЦС /Хасбанк/
IV- байр – 107-р сургууль /Ард даатгал /
Шилдэг тоглогч н.Зоригзуунай /40-р сургууль/
Шилдэг хаалгач н.Цэнгүүн /Оюуны ундраа цогцолбор сургууль/
Мэргэн бууч н.Хүслэн /41-р сургууль/
Хөвгүүд-17 насны ангилалд
I- байр – 5-р сургууль /Сэлэнгэпресс/
II- байр – 41-р сургууль /Сэлба сервис /
III- байр – 28-р сургууль /Deloitte Onch/
IV- байр – 58-р сургууль Sound of Mongolia
Шилдэг тоглогч н.Есөнхүсэл /5-р сургууль/
Шилдэг хаалгач н.Одбилэг /41-р сургууль/
Мэргэн бууч н.Мөнхбаатар /28-р сургууль/
Багш нарын тэмцээнд эрэгтэй
I- байр – Хан-Уул Дүүрэг
II- байр – Баянгол Дүүрэг
III- байр – Налайх Дүүрэг
Шилдэг тоглогч н.Биндэръяа /Хан-Уул дүүрэг/
Шилдэг Хаалгач н.Ариунболор /Баянгол дүүрэг/
Мэргэн бууч н.Батзориг /Баянзүрх дүүрэг/
Багш нарын тэмцээнд эмэгтэй
I- байр – Хан-Уул дүүрэг
II- байр – Баянзүрх дүүрэг
III- байр – Сүхбаатар дүүрэг
Шилдэг тоглогч н.Ариунтуяа /Сүхбаатар дүүрэг/
Шилдэг Хаалгач н.Ганцэцэг /Баянзүрх дүүрэг/
Мэргэн бууч н.Сонинцэцэг /Хан-Уул дүүрэг/
Ивээн тэтгэгчдийн тэмцээнд
I- байр – Голомт банк
II- байр – Мобиком
III- байр – MBC
Шилдэг тоглогч н.Төгөлдөр /Мобиком/
Шилдэг Хаалгач н.Мөнхсайхан /MBC/
Мэргэн бууч н.Мөнхсүх /Голомт банк/
Шилдэг Менежер /БСБ Сервис/
Шилдэг Шүүгч н.Баянмөнх
Шилдэг Хөгжөөн дэмжигчид 10-р сургууль
Шилдгийн Шилдэг тоглогч Есү-Очир 40-р сургууль нар нар тус тус хүртжээ.




Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
