МҮСХНХ нь Монголын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 101 вэб сайтыг эгнээндээ нэгтгэсэн гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд Нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүнлэгийн олон талт ажлыг дэмжин хамтран ажилладаг. Энэ ажлын хүрээнд “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо” (МҮСХНХ), “Монгол Хятадын Хамтарсан Эх Үрсийн Нийгэмлэг” (МХХЭҮН) хамтран ажиллах санамж бичиг өнөөдөр үзэглэв.
МХХЭҮН-ийн хувьд эх үрсийн тулгамдаж буй асуудал, эмзэг бүлэг рүү чиглэсэн сургалт хөтөлбөр, төслийг зохион байгуулж хэрэгжүүлдэг олон улсад гишүүнчлэлтэй байгууллага юм.
Санамж бичгийн хүрээнд МҮСХНХ-ны гишүүдийг Хөх хотод эмнэлгийн үзлэг оншилгоонд хамруулах, Дундговь аймагт “Нарны ээж” хүүхдийн эмнэлэг барьж улсад хүлээлгэн өгөх болон Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслүүдэд хамтран дэмжиж оролцохоор боллоо.
Хамтран ажиллах санамж бичигт МҮСХНХ-ны ерөнхийлөгч Б.Мөнхдөл, МХХН-ийн тэргүүн Ж.Нямаа нар гарын үсэг зурсан бөгөөд арга хэмжээнд МҮСХНХ-ны Нийгмийн хариуцлага эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин, Бизнесийн сайтын зөвлөлийн дарга Б.Батболд нар оролцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд мөн энэ өдөр Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны зүгээс Дундговь аймагт байгуулагдах цэцэрлэгт хүрээлэнд зориулж 150 ширхэг модны суулгацыг тус нийгэмлэгт хүлээлгэн өгсөн юм.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
