Монголчуудынхаа оюунд хөрөнгө оруулалт хийх эрхэм зорилготой “Оюуны матриц” академийн талаар эрхэм уншигч та бүхэн дуулж, сонссон гэдэгт огт эргэлзэхгүй байна. Тиймээс ч тус академийн англи хэлний багш О.Түвшинжаргалтай ярилцсанаа танд хүргэхэд таатай байна.
-Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. “Оюуны матриц” академи хүмүүсийн дунд нэлээд танигдаж. Мэдээж үүнд чадварлаг багш нарын хувь нэмэр гол байгаа байх?
-Сайн байна уу? Намайг О.Түвшинжаргал гэдэг. “Оюуны матриц” академийн англи хэлний багш юм.
–Та “Оюуны матриц” академийг бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвүүдээс юугаараа давуу гэж хэлэх вэ?
-Бидний бусдаас ялгарах хамгийн гол давуу тал бол үр дүнг зорин ажилладаг. Бид ой тогтоолтын техникүүдийг мэдээд авчихлаа гээд түүнийгээ хэрэглэж сурахгүй бол амьдралд хэрэггүй. Тиймээс эдгээр арга техникүүдийг цаашид амьдрал дээр хэрхэн ашиглах вэ гэдгийг сургадаг. Жишээлбэл, олон цагийн лекц байлаа гэхэд дэвтэр дүүрэн түүнийгээ бичих үү? Эсвэл нэг цаасан дээр товчхон зураглал хийж авах уу? гэх мэт бодит амьдрал дээр хэрэглээ болгон хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажилладаг юм.
-Хэл бол ихээхэн чухал хэрэглээ. Тиймээс ч хэн хүнгүй л хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй байдаг байх. Гэхдээ хэл сурах гэсэн хүмүүс бэрхшээлтэй нүүр тулдаг шүү дээ. Харин танай сургалт ой тогтоолтын аргаар цагт 100 англи үг цээжлүүлдэг гэхээр сонирхол их татаж байна? Арга техник нь яг юундаа байдаг юм бол?
-Ой тогтоолтын аргаар гадаад үг цээжилдэг төсөөллийн арга гэж байдаг. 100 үг цээжилэхэд ердөө нэг цаг байхад л хангалттай. Зааж өгдөг арга техникээсээ жишээ татахад цээжлэх гэж байгаа англи үгнийхээ дуудлага төстэй Монгол үгийг нь олоод тэрхүү үгнийхээ утгатай хооронд нь холбож төсөөлнө гэсэн үг. Энэ нь зугаатай, цаг хугацаанд ч хэмнэлттэй бөгөөд хүний тархинд удаан хадгалагдах боломжтой сонирхолтой арга юм.
Жишээ нь: “Unlash” гэдэг үгийг авч үзье. Дуудлага төстэй үг нь “анааш” гэдэг үг байгаа биз?
Тэгвэл амьтны хүрээлэнд орсон чинь анаашнуудыг жижигхэн торонд хорьчихсон байвал өрөвдөөд ороод суллана тийм үү? Тэгвэл unlash гэдэг үг нь өөрөө сул тавих гэсэн үг бөгөөд анаашнуудыг сул тавьлаа гээд төсөөлөөд цээжилчихэж байгаа юм.
Жишээ 2: “Retain” гэдэг үг нь хадгалах хуримтлуулах гэсэн утгатай бөгөөд дуудлага төстэй монгол үг нь “эрэгтэй нь” гэсэн үг байна. Харин та төсөөлж бодохдоо гадуур дэлгүүр хэсэхэд эмэгтэйчүүд илүү үрэлгэн зантай байдаг бол эрэгтэй нь хадгалж хуримтлуулдаг гэсэн санаагаар төсөөлөн бодоод цээжилнэ гэсэн үг.
-Хэл сурна гэдэг бол хэрэглээнд хэрхэн яаж нэвтрүүлж байгаагаас хамаарах байх. Цагт тогтоосон 100 үгээ ашиглахгүй л бол мартах санах юм байх болов уу?
-Хэл сурах, үг цээжлэх гол аргаа эзэмшээд авчих юм бол цаашлаад маш амар хялбар болно гэсэн үг. Мөн манай суралцагчид үгээ цээжлээд ирэхээр англи хэл дээр байгаа номыг уншаад ойлгох, интернэтээс сонирхолтой мэдээ мэдээллийг унших чадвартай болдог учир байнгын хэрэглээндээ нэвтрүүлсэнээр мартах тохиолдол гардаггүй.
–Суралцагчийн хэлний мэдлэгийн түвшинд тохируулсан хөтөлбөр та бүхэн боловсруулсан байдаг байх, тийм үү?
-Сургалтын чиглэлүүдээс хамааран тэдэнд зориулсан хөтөлбөрийг бид тусгайлан боловсруулдаг. Жишээлбэл хурдан уншилтынхаа программыг Украин улсын доктор Андрей Сподин гэж хүний боловсруулсан арга техникийг суралцагчиддаа заадаг.
–Танай сургалтад суралцаад хэлний мэдлэгээ огцом сайжруулсан хүмүүс олон байдаг байх?
-Манай сургалтыг төгссөн хүн бүр маш их сэтгэл хангалуун байдаг. Нэг үгийг 30 секундын дотор, 100 үгийг нэг цагийн дотор сурна гэхээр анх ирсэн хүмүүс их гайхаж боломжгүй зүйл гэж хүлээж авдаг. Харин сургалтын үр дүн гараад ирэхээр бүгд л боломжтой гэдгийг харж түүнээсээ урамшин хэл сурах хүсэл нь улам илүү нэмэгддэг.
–Ер нь танай сургалтанд хэдэн насныхан суралцах боломжтой вэ?
-Насны хувьд 5-7 насны хүүхдүүдэд зориулсан хүүхдийн анги гэж бий. Мөн насанд хүрэгчдийн анги нь 12-оос дээш насныханд зориулсан. Манайхыг ихэвчлэн залуучууд сонирхож зорьж ирдэг байсан бол сүүлийн үед олонд танигдахын хэрээр нас, ажил төрөл нь тогтсон хүмүүс орж ирж байна. Хамгийн ахмад суралцагч маань гэхэд 60 настай хүн байна. Хүний тархи хөгширдөггүй учир залуустайгаа зэрэгцээд сурна гэхэд ямар ч асуудал гарахгүй.
-Танай хэлний сургалт үг цээжлүүлэхээс гадна өөр ямар хичээл заадаг вэ?
-Мэдээж хэлний сургалт учир дан ганц үг цээжлүүлээд болчих биш дүрэм, сонсгол, яриа гэсэн хичээлүүдийг давхар заадаг. Долоо хоногийн гурван өдөр хэлний сургалт маань ордог. Мөн бямба гарагт ярианы хичээл буюу “Спийкинг клуб” гэж байдаг учир хоорондоо ярилцсанаар хэлний мэдлэг улам сайжрах боломжтой юм.
-Хэл сурах гэж буй хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Англи хэл гэдэг бол дэлхийн хэл болсон шүү дээ. Тиймээс англи хэлтэй байхад дэлхийн аль ч улс оронд сурч, ажиллаж амьдрахад газардахгүй. Мөн өөрсдийгөө залхааж уйдаахгүй зөв аргаар суралцаж цаг хугацааг хожоосой гэж хүсэх байна.
-Ярилцсанд баярлалаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
