Монголын гэрэл зургийн ноён оргилуудын нэг, Соёлын Гавъяат Зүтгэлтэн фото сэтгүүлч, нийтлэлч. гэрэл зургийн “Гамма” агентлагийн захирал Сэрээтэрийн Цацралт ” Фотосэтгүүл зүйн” сэдвээр мэргэжил нэгт болон сэтгүүл зүйн сургуулийн оюутан, гэрэл зураг сонирхогчдод зориулж уулзалт ярилцлага хийлээ.
1977 оноос гэрэл зурагтай нөхөрлөсөн тэрбээр өөрийн 40 жилийн мэдлэг,туршлагаасаа нөхдөө хуваалцаж байна. Эрхүүгийн Их сургуулийг 1982 онд Сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэнээс хойш гэрэл зургийн сурвалжлагчаар “Залуучуудын үнэн” , “Үнэн”, “Ил товчоо” сонинд ажиллаж байсан. 1996 онд бие даасан анхны гэрэл зургийн мэргэжлийн агентлаг “ГАММА” байгуулсан түүхтэй. Өнгөрсөн онд байгуулсан Хүннү Молл дэлгүүрт байрлах “Гамма” гэрэл зургийн үзэсгэлэнгийн галлерайг гэрэл зурагчид уран бүтээлчдийн байнга очих дуртай газар болгон хөгжүүлж чадсан. Гэрэл зургийн үнэ цэнийг өсгөж 30 сая төгрөгийн шагналын сантай фото уралдааныг хүртэл хийлээ.

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны урилгаар цуврал лекцийг явуулж байхаар болж эхний сургалтыг Цацаа гавъяат хийлээ. Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Дархан хотоос МГЗНХолбоог урьж ” Фотосэтгүүл зүйн” сэдвээр лекцыг С.Цацралт зааснаар ихээхэн сонирхолтой болж улмаар гэрэл зургийн сурвалжлагчдаа сургалт оруулах сэдэл төржээ.
Түүнд хамгийн ойр сэдэв бол мэдээж гэрэл зургийн сурважлага сэтгүүл зүй байдаг. Энэ сэдвээрээ мэргэжил нэгт нөхөд, өдөр тутмын сонины фотосурвалжлагчид, сонирхогчдод зориулан нэн сонирхолтой лекцийг сонордуулав. Гэрэл зурагчид бүх үйл явдлын эхэнд оролцдог. Өдөр тутмын мэдээллээс хоцролгүй явж байдаг онцлогтой.
Сүүлийн 27 жилийн хугацаанд Монголчуудын амьдралд асар том өөрчлөлт ирсэнийг дурдаад. Гэрэл зурагчид энэ бүхний бодит мэдээллийг түүх болгон үлдээх алтан боломж ирсэн. Технологийн дэвшлээс манай салбар маш эрчимтэй өөрчлөгдөж хол хоцролгүй хөл нийлүлэн хөгжиж байна. Хүн хэрвээ гэрэл зураг авч сурья гэвэл гол нь камер хэрэгсэлдээ биш тархиндаа бодож авч сурах нь чухал.
Аппарат техникийг сурахыг хүсвэл 7 хоногт ч эзэмшиж сурна. Анхан шатны сургалтууд Холбоос болон бусад цөөн газар явуулж байна. ИХ дээд сургуульд системтэй бааз суурьтай мэргэжлийн хүмүүсээр зааж сургахгүй байна. Гэрэл зурагчдаа боловсруулахын тулд мэргэжлийн онолын ном,сурах бичгийг олноор хэвлэн орчуулж мэдлэгийн дээшлүүлэх шаардлагатай. Сэтгүүл зүйн гэрэл зурагчид өөрсдийн дагнасан сэдэв чухал.
Жишээ нь С.Бадамханд гэхэд хүний гарны зураг авдаг. “Дулаан гар” үзэсгэлэн саяхан АНУ хүртэл яваад гаргаад ирлээ. Шувууны чиглэлийн зурагчид, баримтат гэрэл зурагчид гээд төрөлжиж байгаа нь сайшаалтай.
Цацралт гавьяатын зөвлөсөнөөр ” Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдад мэдлэг олгох үүднээс Магнум фотоагентлагийн 40 гэрэл зурагчдын бүтээлийн бүгдийн үзээд хоорондоо яриад өөрсд нь таалагдсан сэтгэлд ойр, гэрэл зурагчнаа сонгоод тэр хүмүүсийг дууриаж арга барилд нь суралцаж болно. Англи хэл сур. Гэрэл зурагчдаас холбоотой үгнүүдийн цуглуулга сурах бичгийг санал болголоо. Уран бүтээлээ хийхэд гар утсаар ч сайн бүтээл болно. Энгийн болоод хэрэглээ боллоо. Өөрсдийн өнгө төрхтэй байхгүй бол бид ялгарах зүйлгүй болж мэднэ” хэмээв.
Камер сурах гэж байгаа бол хүнээс битгий асуу. Зураг авч сурах гэж байгаа бол олуулаа зургийн тухай ярь, ганцаараа зураг авахаар яв.
Өрийн сэдвээ ол. Хүн болгонд л Цагаан суврага, хэрмэн цавийн зураг бий. Гэвч цагаан суварга, хэрмэн цаваар үзэсгэлэн гарга гэвэл хэнд ч зураг байхгүй гэх мэтийн олон сайхан санааг сонсов.
Сургалтанд суусан хүмүүсээс олон санал гарч байсаас онцолвол НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Х.Жаргалсайханы гаргасан санал нийтэд таалагдлаа. Өөрсдийн сэдэвтэй болох. 2030 он хүртэл НҮБ -аас Хүн төрлөхтөний тогтвортой хөгжлийн төлөө 17 сэдвээр хөгжихийг уриалж байна.
Манай салбарынхан энэ сэдвээс сонгоод өөрийн зураг авах чиглэлээ болгох бүрэн боломжтой хэмээн яриалцлаа. Дараагийн сэдэв уулзалтаа “Тогтвортой хөгжлийн зорилтыг сонгон гэрэл зураг”-ийн хэлээр өөрсдийн сэдэвтэй болж хамтдаа түгээхээр боллоо.
Ц.Батбаатар

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
