Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Орон нутгийн хөгжлийн сан болон Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар уулзалт хэлэлцүүлэг хийлээ. Уг арга хэмжээнд Сангийн яам, холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж уулзалтыг нээж хэлэхдээ “Өнөөдөр бид энд хоёр зүйлийн талаар хэлэлцэнэ. Нэгд, Орон нутгийн хөгжлийн сангийн өнгөрсөн 4 жилийн үйл ажиллагааны тайлангийн талаар, хоёрт, Шилэн дансны хуулийн 2016 оны хэрэгжилтийн талаар ярилцана.
Энэ хоёр ажил хоёулаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулагдаж, өргөн баригдаж, батлагдан хэрэгжсэн. Төвлөрлийг сааруулах, орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, ийнхүү нэмэгдүүлэхдээ иргэдийн оролцоонд тулгуурлах бодлого 2009 оноос хэрэгжсэн. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны мөрийн хөтөлбөрийн гол хэсэг байсан. 2011 оны 12 дугаар сарын 23-нд Төсвийн хуульд өөрчлөлт орж энэ хууль батлагдсан.
Орон нутгийн хөгжлийн сангийн гол зарчим нь аймаг, сум, баг, хороо, дүүргийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, төвөөс алслагдсан байдал, хөгжлийн индекс зэрэг үзүүлэлтэд тулгуурлаж хөрөнгө хуваарилдаг. Дарга нарын үзэгний үзүүрээс үл хамаарсан хуваарилалтын тогтолцоо хамгийн зөв байна гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 1998 онд Ерөнхий сайд байхад ярилцаж байсан. Түүнийг ингэж сүүлд ажил хэрэг болгосон.
Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг тодорхой болгохын тулд НӨАТ-ын 15 хувь, ашигт малтмалын нөөцийн албан татварын 5 хувийг оруулж байхаар тусгасан. Хуулийг 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлсэн.
Эхний жилдээ 2013 онд 190 орчим тэрбум төгрөгийг аймгаас сум руу хуваарилсан. Үүнээс өмнө аймгуудад ихдээ нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт аймгийн өөрийн хөрөнгөөр хийгддэг байсан. Суманд хөрөнгө оруулалтын эх үүсвэр байгаагүй.
2013 онд аймгуудад 8-9 тэрбум төгрөг, 3000 хүн амтай дундаж суманд 400-500 сая төгрөгийн хөрөнгийг Орон нутгийн хөгжлийн сангаас хуваарилсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг юунд хэрхэн зарцуулахад иргэдийн оролцоог хангахаар хуульд тусгасан.
Сүүлийн 4 жилээр авч үзэхэд 2013-2016 онд нийт 609 тэрбум төгрөг Орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан байдаг. Үүгээр 18600 төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжсэн байна. Эндээс байгаль орчны чиглэлийн 2300 үйл ажиллагаа, аймаг, сумдын төвийн тохижилтод 2200 орчим арга хэмжээ хэрэгжсэн. Халуун усны 1377 газрыг шинээр байгуулж, засч сэлбэсэн. Шинээр байгуулсан, зассан цэцэрлэгийн тоо 700 гаруй болсон. Улсын хэмжээгээр 700 гаруй худаг шинээр гаргасан. Гэрэлтүүлгийн 600 орчим төсөл хэрэгжсэн. Эдгээр нь иргэдийн өөрсдийн шийдвэрээр хэрэгжсэн тул зайлшгүй шийдэх асуудлуудад түлхүү анхаарсан. Энэ нь хамгийн зөв хувилбар болсон.
Сүүлийн 4 жилд аймаг, сумын төвүүд, хөдөө орон нутгийн амьдрал огт өөр болсон. Өнгө зассан. Аймгийн төвийн дийлэнх нь хот шиг болсон. Хот руу хөдөөнөөс шилжих биш, хотоос хөдөө рүү шилжих хүмүүсийн тоо анх удаа 50-60 хувь нэмэгдсэн. 2014 он хүртэл жилд 20 мянган хүн Улаанбаатарт шилжиж ирдэг байсан. Тэгэхэд 2015,2016 онд энэ тоо 2 дахин багасч, 10-аад мянган хүн болж буурсан.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн ажлуудыг орон нутгийн иргэд, компаниуд гүйцэтгэж орлоготой болж байгаа. Худалдан авалт хийгдэж орон нутагтаа орж байгаа татвар нь нэмэгддэг. Татвар нэмэгдэхээр сургууль, эмнэлгийн санхүүжилт саатахгүй хэвийн болдог. Үүгээрээ аймаг, орон нутгийн хөгжилд сайн нөлөө үзүүлдэг.
Иргэд асуудлаа өөрсдөө шийддэг энэ хувилбарыг хамгийн сайн хувилбар гэж үзэж байгаа ч судалгаанд оролцсон иргэдийн 70 хувь нь мэдээлэл муу байгааг шүүмжилсэн байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Шилэн дансны хуулийг санаачилж, батлуулж, хэрэгжүүлсэн. Энэ хуулийн төсөл 2 жил УИХ дээр саатсан. Нэг удаа буцаж байсан. УИХ-аар батлагдаж хэрэгжээд 2 дахь жилийнхээ нүүрийг үзээд явж байна. Шилэн дансны хуулийн нэг гол ач холбогдол нь урьд нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд төрийн байгууллагууд л хяналт тавьж, өөрөө өөрийгөө хянадаг байсан бол Шилэн дансны хууль гарснаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд хяналт тавих шинэ соёл, боломжийг нээж өгсөн” гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр Сангийн яам, Үндэсний аудитын газрын холбогдох албаны хүмүүс үг хэллээ.
Орон нутгийн хөгжлийн сан, Шилэн дансны хууль нийт ард иргэдэд хамгийн хэрэгтэй хууль болсон ч харамсалтай нь сүүлийн үед төсвийн байдлаас болж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө хумигдаж, 2016 онд болсон УИХ-ын сонгуулийн дараагаас Шилэн дансны хуулийн хэрэгжилт 70 хувьтай болж буурсныг тэд хэлж байлаа. Тухайлбал, нийслэлд Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд Шилэн дансны хууль сайн хэрэгжиж байгаа ч Нийслэл дээр дүүргүүдээсээ тааруухан хэрэгжүүлж байгааг жишээ болгож байв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
