“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн автозамд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгцээнд “Land Cruiser-76”, “Land Cruiser-78” маркийн цоо шинэ гурван авто машины түлхүүрийг “Эрдэнэс Монгол”ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболд гардуулан өглөө.
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамыг “Энержи Ресурс” ХХК нь 2011 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулж, “Говийн зам” ХХК нь авто замын үйл ажиллагааг хариуцан явуулж байсан. Монгол Улсын 2013 оны “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолоор авто замын өмчлөлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлснээр “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Таван Толгой” ХК зэрэг компаниудын оролцоотойгоор 2014 оны 6 дугаар сард “Гашуун сухайт авто зам” ХХК нэртэйгээр шинэчлэгдэн байгуулагдаж, тус замын хариуцагчаар ажиллаж байна. Тус автозамаар 2017 оны 1-р улиралд 125 мянган машин нүүрс тээвэрлэсэн байна.
Дундаж үзүүлэлтээр өдөрт 1300 нүүрс тээврийн машин хил давдаг бөгөөд 1 минутанд 4 машин хилээр нэвтэрдэг. Энэ ч утгаараа Гашуун сухайтын автозам нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг, бүрэн ачаалалтай ажилладаг зам юм.
Тус зам дээр гарч буй ослын шалтгааны дийлэнх хувийг Тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлыг хангаагүй, Согтуугаар жолоо барьсан, Гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн, Урсгал сөрсөн зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадаггүй зөрчлүүд эзэлж байна.
2016 оны 12 дугаар сараас эхлэн тээврийн зохицуулалтыг сайжруулах, тээврийн эрчмийг нэмэгдүүлэх, жолоочтой холбоотой зөрчлийг бууруулах зорилгоор 20 хүний бүрэлдэхүүнтэй цагдаагийн тасгийг ажиллуулж эхэлсэн нь ослын гаралтыг бууруулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрсдэлийг багасгаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилсан сэргийлэх чиглэлээр шат дараатай ажлыг зохион байгуулан ажиллаж байна.


Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
