Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт орон даяар болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаагийн хамтаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Орос гуравдугаар сургууль дээр байрлаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 1851 дүгээр хэсгийн санал авах байранд өнөөдөр 11.45 цагт ирж саналаа өгөв.
Саналаа өгсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Ард иргэд маань сонгуульдаа идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна. Сонгууль зохион байгуулж байгаа хүмүүс сонгуулиа хуулийн дагуу, иргэдийнхээ чөлөөтэй саналаа илэрхийлэх бололцоог хангаж сайн ажиллана гэдэгт итгэж байна.
Сонгуулиа амжилттай хийгээд удахгүй улсын наадам болох гэж байна. Бөхчүүд нь бяртай, морьд нь хурдтай, харваачид нь цэцтэй байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Сонгуулиа амжилттай хийгээд бүгдээрээ сайхан наадамлая.
Төр улсын маань ажил үйлс урагштай, түмэн олны маань амьдрал амгалан, бүтээл нь улам их байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.










435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
